Диана гүнж хоёр дахь удаагаа нөхөрт гарахгүй гэж амлаж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Их Британийн хатан хааны гэр бүлтэй ойр байдаг мэргэжилтэн Ингрид Стюартын ярьснаар Диана гүнжийн том хүү Уильям ээжийгээ дахиж нөхөрт гарахын эсрэг байжээ. Диана Спенсер нь албан ёсоор 15 жил Их Британийн ханхүү Чарльзын эхнэр байсан юм. Тэд 1996 онд салсан. Гэхдээ тэд эхнэр, нөхрийн хувиар таван жил л амьдарсан гэж судлаачид үздэг. Дианаг нөхрөөсөө салах үеэр Чарльз Камилла Паркер-Боулстай хайр сэтгэлийн харилцаатайгаа олноос нуугаагүй. Тэрбээр Дианатай гэрлэхээсээ өмнө ч харилцаатай байсан Камиллатайгаа удалгүй гэрлэсэн байдаг.

Тэгвэл ард түмний хайртай гүнж Диана ч өөр амьдрал зохиохыг хүссэн билээ. Харин том хүү Уильям нь ээжээсээ хоёр дахь удаагаа нөхөрт гарахгүй гэсэн амлалт авч байсан талаар шинжээч Ингрид Стюарт ярьжээ.

Тэрбээр “Залуу, үзэсгэлэнтэй Диана дахин нөхөрт гарахыг хүсч, бага хүү Харри нь ч дүүтэй болгож өгөөч гэж гуйдаг байсан. Гэвч ханхүү Уильям ээжийгээ дахиж нөхөрт гарахын эсрэг байдаг байв. Диана хүүхдүүддээ маш их хайртай, асрагчийн тусламжгүйгээр тэднийг өөрөө өсгөж, сургуулийг нь сонгож, хувцас хунарыг нь бэлддэг байсан. Тэр хүүдээ гуйлтыг нь биелүүлнэ, дахиж нөхөрт гарахгүй гэж амласан” гэж “Daily Express”-д ярьжээ.

Гэвч нас барахаасаа өмнөхөн Диана гүнж Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файедад дурлав. Гэвч тэд 1997 оны наймдугаар сарын 31-нд  автомашины ослоор амиа алдсан билээ.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Od(182.160.39.226) 2019 оны 11 сарын 28

Ene uhsen huuhnii zurgiig medee uzeheesee omono zaaval harj baih estoi bolj bgaa ymuu. Ymar yadargaatai ym be

0  |  0
Od(182.160.39.251) 2019 оны 11 сарын 05

Ene uhsen hunii sunsiig ni ondolzuuleed oort chini muu bolono shuu bichihch mini

0  |  0
Ninjjamts (139.59.84.91) 2019 оны 07 сарын 23

Ninjjamts dald or! Ur huuhduudteigee uhej dald or. Ene zurag shigee buunuuruu uhej dald orooroi

0  |  0
Zochin (178.128.16.172) 2019 оны 07 сарын 23

Manai turd ajilladag er em yanhanuudiin ireedui ingeed uhene. Ter MNB iim Ninjjamtsaas ehleed hamgiin hargisaar uhej dald orno.

0  |  0
Top