Лондон хотод Диана гүнж мэндэлсний 60 жилийн ойд зориулсан хөшөө босгоно гэж ВВС агентлаг мэдээлжээ. Кенсингтоны ордны цэцэрлэгт хүрээлэнд байрлах Дианагийн хөшөөг 2021 оны долоодугаар сарын 1-нд нээхээр болсон байна.
Хөшөө бүтээх захиалгыг Диана гүнжийн хүү ханхүү Уильям, Харри нар 2017 онд өгчээ. Хатан хаан II Элизабетын Британийн зоосон мөнгөн дээр сийлсэн дүрийг бүтээж байсан уран барималч Иэн Рэнк Бродли гүнжийн хөшөөг бүтээж байна.
Лондон хотноо Диана гүнжийн гэгээн дурсгалд зориулсан хэд хэдэн дурсгалт газар байдаг.
Диана гүнж 1997 оны наймдугаар сарын 31-нд Парис хотноо автомашины осолд орж, амь үрэгдсэн билээ. Түүний тухай олон тооны ном, кино бий. Хэвлэлүүд түүнийг ХХ зууны хамгийн алдартай эмэгтэйгээр тодруулж байсан төдийгүй хамгийн олон удаа гэрэл зургийг нь авч байсан эмэгтэйгээр тодорч байжээ. 2002 онд ВВС агентлагаас явуулсан санал асуулгаар Диана гүнж Агуу британичуудын жагсаалтын гуравт бичигдэж, II Элизабет болон Британийн бусад хаадыг ардаа орхиж байв.
Сэтгэгдэл ( 2 )
1960 онд төрсөн юм байх даа. Захиалгат аллага байсан гэж боддог. Францын Парис аллага үйлдэх зориулалттай юм шиг эмх замбараа муутай хот.
Нуд нь ямар гоё өнгөтэйн бэ