ЯГ ТҮҮН ШИГ: Уильямын охин ба Диана гүнжийн бага нас

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Диана гүнжийн бага насны ховор зургуудаас дэлгэгджээ. Түүний зургийг ханхүү Уильямын охин, таван настай Шарлоттатай маш адилхан байна гэж хүмүүс дүгнэж байна.

Уильям, Харри нарын ээж Диана нас бараад 23 жил болж байгаа ч британичуудын зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлсэн хэвээрээ. Диана гүнжийн дүү Чарльз Спенсер гүн эгчийнхээ ховор зургуудаас дэлгэсэн нь тэднийг баярлуулжээ.

Уильям, Кейт Миддлтон нарын охин Шарлоттагийн инээмсэглэл, уруулаа жимийсэн байдал зэрэг нь Диана гүнжийг санагдуулдаг гэж британичууд үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top