Леонардо Ди Каприогийн дурлалт бүсгүй эсэргүүцлээ илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

44 настай Леонардо Ди Каприо 22 настай модель Камила Морронетэй үерхэж байгаа билээ. Тэгвэл Холливудын одын найз бүсгүй өөрийг нь шүүмжлэгчдийн эсрэг анх удаагаа ам нээжээ. Камила руу хүмүүс “дайрах” болсон шалтгаан нь тэрбээр хоорондоо 25 насны зөрүүтэй ч үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байсан Лорен Бэколл, Хамфри Богарт нарын зургийг цахим сүлжээндээ нийтэлснээс эхэлсэн аж. “Ийм хайр” гэж Камила “Instagram”-даа бичсэн байна. Харин хүмүүс түүнийг “Леотой 22 насны зөрүүтэй ч тэднийх шиг хайрыг мөрөөдөж байна”, “Лео 25-аас дээш насны модельтой болздоггүй. Камилад одоо гуравхан жил үлдлээ” гэх зэргээр түүн рүү “дайрчээ”.

“Титаник”-ийн одын найз бүсгүй хүмүүсийн хэл амыг тэвчихээ больж “Хүмүүс цагаа өөр газар үрдэг болно гэж би найдаж байна. Зүрх сэтгэлдээ үзэн ядалтгүй амьдарвал гайхалтай сайхан байдаг юм” гэж “мэдэгдэв”. Камила фэнүүддээ хандан өөрсдийнхөө амьдралд анхаарч, бусдын амьдралыг сонирхохоо болихыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top