Леонардо Ди Каприо Монголд 10 хонохоор 95 мянган ам.доллар төлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 19

Холливудын алдарт жүжигчин, “Оскар”-ын шагналт Леонардо Ди Каприо Монголд аялахаар төлөвлөж байгаа талаарх мэдээ 2016 онд гарсан билээ. Тэгвэл энэ талаарх мэдээ АНУ-ын хэвлэлүүдээр дахин сөхөгджээ.

Лео Хөвсгөл нуурыг үзэж, 10 хоногийн турш урцанд хоноглон, морь унаж, нүүдэлчин гэр бүлд зочлох төлөвлөгөөтэй байгааг гадны сайтуудад дурьджээ. 

2016 онд түүнд удаан хүлээсэн “Оскар”-ыг нь авчирсан “The Revenant” кинон дээр гардаг шиг амьдралаар 10 хоног амьдрахын тулд 95 мянган ам.доллар төлсөн түүнтэй хамт Шведийн судлаач Ёхон Эрнст Нилсон аялах гэнэ.

Адал явдалт “The Revenant” кинонд амьд үлдэхийн төлөө хүйтэн жаврыг туулж, хүнд бэрхтэй тулсан Леонардо Ди Каприо Монгол Улсад яг тэр дүр шигээ амьдарч үзэх гэж байгаа тухай гаднын хэвлэлүүд мэдээлж эхлэв.

45 настай Лео, 41 настай Ёхон Эрнст нар өөрсдийнхөө хязгаарыг давна гэжээ. Тэдэнтэй хамт тогооч болон хувийн багш нь байх аж. Лео “The Revenant” кинонд тоглосон талаараа “Миний урьд өмнө бүтээж байгаагүй хамгийн хэцүү мэргэжлийн ажил байлаа” гэсэн бол Монголд хийх гэж буй өвөрмөц аялал нь ямар байх бол?

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(85.85.41.207) 2020 оны 01 сарын 19

Хэдэн жилийн өмнөөс яригдчаад тэгээд ирсиймуу

0  |  0
kkkk goridchihson(150.129.141.89) 2020 оны 01 сарын 19

Heden jiliin omnoh medee sh dee!!

1  |  0
kkk(150.129.141.89) 2020 оны 01 сарын 19

Hedennjiliin omnoh medee sh dee

2  |  0
Top