Японд хэт халалтын улмаас 11 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Японд хэт халалтын улмаас хамгийн багадаа 11 хүн амиа алдаж, 5.6 мянган хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэхүү үзүүлэлт нь энэ сарын 22-28-ны өдрүүдэд болсон хэт халалтад өртөгсдийн тоо юм.

Тус улсын Гал түймрийн удирдах албанаас мэдээлснээр дээрх тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад гурав дахин өссөн нь энэ аж.

Японд өмнө нь хоногт 400 хүн хэт халалтад өртөж эмнэлэгт хандаж байжээ. Жил бүрийн долоодугаар сард тус улсад хэт халалт болж, иргэд амиа алдах, гүн шоконд орох зэргээр хохирсоор байдаг билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(42.148.142.217) 2019 оны 07 сарын 30

Ene jil seruun zun bolj bnaa. Nodlin 40 h hurj halj baisantai haritsuulbal.

0  |  0
Top