#1 ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨСЛИЙГ 14 ХОНОГТ ЗУРЖ АМЖИХ УУ?
Жил ирэх тусам багтаамж, өнгө үзэмж, орчин нөхцлийн хувьд гологдох болсон Цэнгэлдэх хүрээлэнгийн асуудалд улс анхаарал хандуулж эхэллээ. Гэхдээ Улаанбаатар хотод 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг 14 хоногийн хугацаатай зарласан, одоо хүртэл газрын асуудал нь шийдэгдээгүй байгаа гэдгээс авахуулаад үндэсний хэмжээний энэ том бүтээн байгуулалт эхлэлээсээ эргэлзээ төрүүлж байна. 10-14 хоногт бүхэл бүтэн цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргана ч гэж юу байхав. Тийм боломж байлаа ч гэсэн зураг төсөл боловсруулахаар зарласан хугацаа ихэнх хүмүүст аль хэдийн “эзэд” нь тодорчихсон юм биш үү, шударга шалгуур болохгүй бололтой гэсэн хардлага төрүүлж эхэлжээ.
#2 ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 15 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд есөн дүүргийн 234 цэцэрлэгт 18 мянга гаруй хүүхэд шинээр элсэнэ. Үүнээс 11 мянга гаруй нь 2017 онд төрсөн хоёр настай хүүхэд байх юм. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 22-нд эхэлж, нэг сарын хугацаатай үргэлжлэх ба бүртгэл дуусахад 15 хоногийн хугацаа үлдээд байна. Эцэг эхчүүд системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад албан ёсны хаяг, харьяалагдах цэцэрлэгийн мэдээлэл зэрэг харагдана. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэх юм.
Хэрэв интернэт орчинд ажиллах боломжгүй тохиолдолд долоодугаар сарын 25-наас тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ноос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой. Энэхүү үйл ажиллагаа наймдугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх цэцэрлэгийн цахим бүртгэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянган хүүхэд нийт 714 цэцэрлэгт 123 мянган хүүхэд бүртгүүлэх тооцоо гарчээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэг цахим хэлбэрээр бүртгэнэ. Харин тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх бүртгэл уламжлалт аргаар явагдах юм. Иргэд бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгох ёстой.
#3 КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРААС 6000 ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ
Оросын Красноярскийн хязгаарын Ачинск хотод энэ сарын 5-нд зэвсгийн агуулах дэлбэрч, 12 хүн гэмтэж бэртсэн билээ. Дэлбэрэлт болсон газрын ойролцоох дүүргийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Ачинскийн Каменка суурингаас таван км-ийн зайд орших цэргийн ангийн их бууны сум хадгалдаг зэвсгийн агуулахад гал гарсны улмаас дэлбэрэлт болсныг тогтоосон байна. ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Дмитрий Булгаковын мэдэгдсэнээр гэмтэж бэртсэн хүмүүсийн нэг нь хүүхэд байжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн амь насанд ямар нэгэн аюул учраагүй, Ачинск том хот учир эмч, мэргэжилтнүүд хангалттай байгааг албаныхан хэлж байна.
#4 Р.ТӨРДАЛАЙ: ДЭЛХИЙН ХҮЧИРХЭГ ГҮРНҮҮД МОНГОЛ УЛСТАЙ ХАМТРАХ ГОЛ ШАЛТГААН НЬ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ БАЙСААР ИРСЭН
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж, Монгол-АНУ-ын харилцааг шинэ шатанд гаргаж стратегийн түншлэлийн түвшинд хүргээд байна. Ингэснээр Монгол Улс тав дахь улстайгаа ийнхүү стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн юм. Дэлхийн хамгийн том эдийн засаг, улс төр, геополитикийн асар хүчтэй улстай стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх түүхэн үйл явдал. Судлаачид үүнийг ОХУ, Хятад хоёр том гүрний дунд оршдог газарзүйн байршил нь нөлөөлсөн ч гэж дүгнэж байна. Ирээдүйд өсөн нэмэгдэх эдийн засаг, хоёр их гүрний дунд оршдог газар зүйн байршил аль нь ч байсан Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэх түүхэн үйл явдал. Айлчлалын дараа хоёр улс хамтарсан тунхаглал гаргаж, АНУ-ын Конгрессын танхим Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцэж байна. Хоёр улсын харилцаа нэг шат урагшилсан талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалайтай ярилцлаа.
#5 ОНЦГОЙ АЯЛАГЧ - ЗАГВАР ӨМСӨГЧ Ю.БАЛЖИДМАА
Загварлаг, онцгой аялагчдын цуврал үргэлжилсээр байна. Өмнө нь бид "Оргио тахиа" брэндийн үүсгэн байгуулагч, "Ажигана" группийн захирал, фэйшн хатагтайЭ.Туул, BURO247 сайтын Монгол дахь салбарыг хариуцсан захирал Ө.Содгэрэл нарыг онцолж, тэдний аяллын дурсамжаас хуваалцсан бол өнөөдөр хамтдаа MNTM шоуны шилдэг оролцогч, загвар өмсөгч Ю.Балжидмаагийн аяллын түүхийг сонирхъё.
Онцгой төрх, содон ертөнцөө итгэл төгс, нээлттэйгээр илэрхийлдэг түүнийг Монголын загварын ертөнц хэдийн хүлээн зөвшөөрсөн гэдэгтэй санал зөрөх хүн цөөхөн биз ээ. Ю.Балжидмаа залуу үеийнхэн дундаа сонирхолтой аялагчийн тоонд орно. Олон улсаас гадна Алтай таван богдоос эхлээд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялсан зураг түүний цахим хуудсанд элбэг. Тэр дундаа Хөвсгөл нуур, өндөр уулсыг өвлөөр зорьсон экстрем аяллууд нь маш сонирхолтой.
Сэтгэгдэл ( 0 )