Жил ирэх тусам багтаамж, өнгө үзэмж, орчин нөхцлийн хувьд гологдох болсон Цэнгэлдэх хүрээлэнгийн асуудалд улс анхаарал хандуулж эхэллээ.
Гэхдээ Улаанбаатар хотод 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг 14 хоногийн хугацаатай зарласан, одоо хүртэл газрын асуудал нь шийдэгдээгүй байгаа гэдгээс авахуулаад үндэсний хэмжээний энэ том бүтээн байгуулалт эхлэлээсээ эргэлзээ төрүүлж байна.
10-14 хоногт бүхэл бүтэн цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргана ч гэж юу байхав. Тийм боломж байлаа ч гэсэн зураг төсөл боловсруулахаар зарласан хугацаа ихэнх хүмүүст аль хэдийн “эзэд” нь тодорчихсон юм биш үү, шударга шалгуур болохгүй бололтой гэсэн хардлага төрүүлж эхэлжээ.
Нөгөөтэйгүүр Улаанбаатарын хамаг газраар үе үеийн удирдлагууд дур зоргоороо тоглосны гороор өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг хаана барихаа нийслэл ч тэр, Засгийн газар ч тэр шийдэж чадахгүй байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах санал боловсруулах Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Э.Содномжамц “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулахад зогсоол, авто зам, дэд бүтэц гээд мэдээж олон асуудал, цөөнгүй бэрхшээл нийслэлийн өмнө тулгарч таарна. Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулснаар бүх зүйл нэг дороо төвлөрөх нь сайн ч гэлээ зам тавих, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохирын шугам татах гээд дэд бүтцийн асуудал ярвигтай. Бараг шинэ цэнгэлдэх барих зардалтайгаа адилхан өртөг шаардаж ч мэднэ. Яармагт буюу одоогийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд шинэ цэнгэлдэхийг байгуулах шийдвэр Засгийн газраас гарлаа гэхэд газрын асуудлыг нь нэг тийш шийдэх хэрэгтэй байгаа. Учир нь тухайн газрыг хувийн хэвшлийн хоёр байгууллагад давхцуулаад олгочихсон юм билээ. Нэг нь дуудлага худалдааны анхны үнээ төлсөн байгаа. Засгийн газраас тухайн газрыг улс тусгай хэрэгцээнд шилжүүлж авна гэж шийдвэл нөхөн төлбөр төлж, нөгөө байгууллагыг хохиролгүй болгох асуудал яригдана” гэж ярьжээ.
Яг энэ асуудлыг Засгийн газар өнөөдрийн (2019.08.07) хурлаар авч хэлэлцээд, “Жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж, 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулна” гэсэн чиглэл гаргалаа.
Эндээс харахад өнөөдрийн байдлаар Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудал нэг талд шийдэгдээгүй хэвээр байна гэсэн үг. Газрын маргаан үргэлжлэх нь тодорхой гэсэн үг.
Ямартай ч битүү дээвэртэй цэнгэлдэх барих санаачилга ажил хэрэг болж эхэлж байгаа нь сайн хэрэг.
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллахаар томилогдсон. Тэгэхээр Монгол Улсын сайд зураг төслийн шалгаруулалт нь үнэн зөв, шударга явагдахаас эхлээд онцгой анхаарал хандуулах нь зөв биз ээ.
Сэтгэгдэл ( 13 )
10 honogt hiisen tusul (eskiz) uur stadion bariad bgaarai. Ta narig yanaa?!
japan hytaduudar ariulah heregtei..... dotoodiin daisanuud modon jorlon l barina .
65 atsiin deerem . hugatsaa ni duuslaa .... 50 hvvhdiin surguul ashiglaltand oruulch chadahgvi 5 jil boldog deeremchid ..... 20 onoos omno . ene stadionii surag sonschihson .... jil bolgon mungu nehej tsartsaaj 10 jil barina shvv naad lalaruud chin .. songuulaas umnu bagtaan tender kontsesiig ni shaahaar negent ulairch bui vildel
Амжина шүү дээ. Аль 3 сарын өмнөөс зурсан юм чинь. хахав та нар ойлгохгүй ээ
Гэр хорооллын айлуудын газрыг худалдаж аваад барьж болно. Ганц компанийг тэтгэснээс нэлээд хэдэн айлыг орон сууцжуулна. Бас гэр хорооллын хөгжилд нэмэртэй.
ХОТЫН ЗАХИРГААГААР ДҮҮРСЭН МЭРЭГЖЛИЙН БУС ”ХОСГҮЙ” ХҮМҮҮС Л 14 ХОНОГТ ШИЛДЭГ ТӨСӨЛ ХИЙХ БАЙХДАА. ИЧИЖ ҮХИЭЭР ЮМ ЯАЖ ЗАРЛАЖ ЧАДДАГ БАЙНА АА? ДАХИАД Л ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ МӨНГӨ ЗАРАХ АРГА.
50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн шаардлагатай байгаа юм уу? урсгал зардал нь дийлдэхгүй их гарах байх даа. манайд бол 30-35 мянга байхад л хангалттай. Жилд 1 удаа л хүн дүүрэх байлгүй дээ, бодвол.
МИЕЭГИЙН МАКСЫН ГАНБААТАРТ ОГСОН 70 ГА ГАЗРЫГ БУЦААН АВЧ ТЭР ТАЛБАЙ ДЭЭР БАРЬ. МОРИН ТОЙРУУЛГА Ч ГЭХ ШИГ ХУЛГАЙЧ НАР ДАВАРСАН УЙЛДЛЭЭ ЗОГСОО