Япон улс БНАСАУ-ын асуудлаар ярилцахыг хүсэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сүга Токио “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНАСАУ-ыг тойрсон асуудлаар хэлэлцэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. “Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 23-27-нд Францад “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Бид дэлхийн эдийн засаг, худалдаа, олон улсын аюулгүй байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. БНАСАУ-ын асуудлыг мөн оролцуулна” гэж Ёсихидэ Сүга ярьсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Японы Гадаад хэргийн сайд Таро Коно өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр утсаар ярихдаа Хойд Солонгосын асуудлаар хэлэлцжээ. Талууд БНАСАУ-ыг эцсийн байдлаар цөмийн зэвсэггүй болгох асуудлаар санал нэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top