Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт энэ жил Улаанбаатар хотод 2019 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болно. Ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв ажиллаж байна.
Улс, орон нутгийн музейн ажилтнуудын олон улсын музейн хөгжилтэй хөл нийлүүлж, музейн ажилтнуудын мэргэжил, арга зүйн мэдлэг, туршлагаа солилцох, тэлэх, хамтын эв нэгдэл, найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх санал санаачилгын дагуу музейн арга зүйн сургалт, спортын тэмцээнийг анх 2009 онд зохион байгуулсан. Нөхөрсөг энэ арга хэмжээ өргөжин тогтмолжиж 2014 онд “Музей ба хөгжил” чуулган нэрийн доор, 2017 онд олон улсын шинж чанартай чуулганы хэмжээнд хүрсэн. Энэ жил чуулганы үйл ажиллагаанд улс, орон нутгийн музейн ажилтнуудаас гадна аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтнууд, салбарын, хувийн хэвшлийн музей, галерей, хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан, төвүүдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн хамрагдаж байгаагаараа онцлог. Тус чуулганыг энэ жилээс “Музейн хөгжил” нэрийн дор зохион байгуулахаар тогтсон.
“Музейн хөгжил-2019” чуулганы хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулна.
гэсэн дөрвөн чиглэлд тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, ажилтан, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэж үр дүнд нь Монголын ирээдүйн музейн хөгжлийн үзэл баримтлал, чиг хандлагыг тодорхойлно.
Нэгдүгээр хэсгийн сургалт Үндэсний музейн сургалтын танхимд явагдаж тус музейн куратор, эрдэм шинжилгээ, арга зүй, боловсролын туршлагатай мэргэжилтнүүд дараах сэдвээр хичээл заана:
Хоёр дугаар хэсгийн сургалт дараах музейнүүд дээр явагдаж, музейн захирал, ажилтнууд музейн үйл ажиллагаагаа “work shop”сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ойд болон “Музейн хөгжил - 2019” чуулганд зориулсан “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ”Блю скай” зочид буудлын III давхарын “Даймонд” заалны хүлээн авах танхимд бүтэн өдөр дэлгэж үзүүлнэ.
“Музейн хөгжил - 2019” чуулганд зориулсан улс, орон нутгийн музейчдийн “Музейн бүтээлч үйл ажиллагаа”-ны үр дүнд бий болсон соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн хэвлэмэл, зурмал, хатгамал, баримал г.м. бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ”Блю скай” зочид буудлын III давхарын “Даймонд” заалны хүлээн авах танхимд бүтэн өдөр дэлгэж үзүүлнэ.
“Музейн хөгжил - 2019” чуулганы нөхөрсөг спортын тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Хүч спортын хорооны биеийн тамирын зааланд зохион явагдана. Энэ жилийн тэмцээнд улс, орон нутгийн музей, дэлхийн өвд бүртгэлтэй газар нутгийн захиргааны алба, хувийн хэвшлийн болон салбарын музей, галерей, хөдлөх өвийн хадгалалт хамгаалалт, судалгаа, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон 21 баг тамирчид 1, 2, 3 дугаар байр, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )