#1 20 ЖИЛИЙН ӨМНӨХ ХИЙН ХООЛОЙН ТЭЗҮ В.ПУТИНЫ ШИРЭЭН ДЭЭР ЭРГЭН ИРЭХ НЬ
Байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах тухай сэдэв шинэ зууны эхээр буюу 2000 онд бүр Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулах түвшинд яригдаж байсныг сануулахад илүүц болохгүй биз ээ. Тодруулбал, 19 жилийн өмнө Ковыктагийн ордын лицензийг эзэмшиж байсан “Русиа Петролеум” компани байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулан Хятадын хил рүү хүргэх хийн хоолойн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулахдаа, яг одоогийн яригдаж буй хувилбар болох Трансмонголын төмөр зам болон авто замын дагуух тал нутгаар дайруулан байгуулах тухай яригдаж байсан юм. Тиймээс ч хийн хоолойн тухай сэдвийг “хуучин” гэж тодотгоод байгаа хэрэг л дээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад хийн хоолойн тухай хуучин сэдэв Монголын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүхий гарц гэдэг утгаараа нэн шинээр дахин “эргэлтэд” орж байгаа дүр зурагтай. Сошиалаар сэвээд л, саваад л байдаг бусад сэдвүүд шиг урагшлахгүй ч ухрахгүй ч он оныг дамнасан хэвээр байх уу, эсвэл Монголын маргааш хийгээд нөгөөдрийг тэтгэх боломжит төсөл болж, биежих үү гэдэгт хэн хүнгүй анхаарал хандуулж байна. Эхэнд хэлсэнчлэн бараг 20 шахам жилийн өмнө ТЭЗҮ боловсруулагдах хүртэлх түвшинд хүрч байсан уг асуудал өнөөдрийн тухайд судалгааны шатанд байгаа гэдгийг тодотгоё. 2000-аад оны ОХУ-ын улс төрийн нөхцөлийг харахад өнөөдрийн В.Путины л эрх мэдлийн үе шүү дээ. Тэгэхээр асуудал ОХУ талаас бол эхнээсээ саад тээггүй байсныг үүнээс эрхбиш ойлгож болно. Байгалийн хийн хоолой дамжуулах асуудлыг цэвэр эдийн засгийн агуулга талаас шийдвэрлэх боломжгүй тул улс төрийн нөхцөл байдлыг анзаарч харах нь зүйтэй л дээ. Эргэн санахад, 2000 онд ТЭЗҮ мэндэлснээс хойш олон жилийн дараа Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Санкт-Петербургийн Эдийн засгийн форумд оролцох үеэрээ мөнөөх л байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай санал тавьж байв. Нэг талаас энэ нь төр засгийн түвшний ээлжит санал мэт боловч нөгөө талаас байгалийн хийн хоолойн тухай сэдэв улс төрийн талбарт үргэлж шинээрээ, үргэлж анхан шатны түвшинд байсныг илтгэж байгаа юм.
#2 АРДЧИЛСАН ЭРХ ЧӨЛӨӨ МАНДТУГАЙ ГЭДЭГ Ч ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ДАРСААР БАЙНА
Монгол Улсад ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхэд сэтгүүл зүйн салбар ямар том үүрэг гүйцэтгэсэн билээ. Гэтэл өдгөө ардчилал маань өөрийг нь өсөн бойжиход хамгийн том тулгуур болсон сэтгүүл зүйн салбараа яасан их боомилно вэ. Ардчилал гэдэг нь сүүлийн гучаад жил “ардчилсан” гэх нэрийн дор бүрэлдсэн төрийг хэлсэн хэрэг. Ерөөсөө үе үеийн эрхтэн дархтанууд сэтгүүл зүйг өөрсдийнхөө талд хазаарлахыг чухалчилж ирсэн нь туйлын үнэн. Хэтдээ ч ингэсээр байх бололтой. Ардчиллыг өмчлөх гэж дотооддоо төдийгүй олон улсад хөгөө чирж байгаа АН ч бай, нэрнээсээ бусдыг ардчилсан харагдуулахыг хүсч буй МАН ч бай бүгд л хэвлэлийн эрх чөлөөнд ил далд халдсаар ирсэн нь хаашаа ч нуух аргагүй зүйл. Шар хэвлэлийн зах зээл өндөр авч байх цагт Н.Энхбаярын хаанчлал ч ид мандан бадарч байв. Ийм л цагийн орон зайд “Хаан” явсан Н.Энхбаярыг 27 хэвлэл мэдээллийн байгууллага “Оны онцлох”, “Шилдэг улстөрч” гэх мэт өргөмжлөлөөр нэгхэн жилийн дотор тунхаглан зарласан байдаг. Хэвлэл мэдээллийнхэн Н.Энхбаярт хайртайдаа бус, тэр нь ч мундагтаа биш үйл ажиллагаагаа хаалгах вий гэхдээ “Хаан”-даа тал зассан нь энэ. “Хаан” маань өөрийг нь болон гэр бүлийг нь сөрөг талаас мэдээлсэн хэвлэлийг “нүцгэн бие, садар самуун сурталчиллаа” гэх мэтээр шалтаглан хааж байсан. Үнэн хэрэгтээ өөрийнх нь эсрэг, шударга үнэний төлөө явж байгаа хэвлэл мэдээллийг ийнхүү эрхэндээ оруулж байв. Гэхдээ ардчилал өсөн бойжиж буй тухайн цагт шар хэвлэлийн зах зээл эмх замбараагүй байсныг үгүйсгэхгүй.
#3 ХИЛЧДИЙН БАЯРААР 130 АХМАД ХИЛЧНИЙГ ШАГНАЛАА
Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 86 жилийн ой өнөөдөр /2019.09.17/ тохиож байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хилчдийн Сүлдэт багана бүхий мөнхийн галтай дурсгалын хөшөөнд үе үеийн ахмад хилчид цэцэг өргөх ёслолд оролцов. Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж, Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсжээ.
#4 Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ ТАРАХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗВЭЛ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТҮВШИНД ЯРИГДАНА
Зарим хэвлэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрийн албан бланк дээрээ парламентыг тараахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн төдийгүй тэрхүү албан бичигт нь 30 гаруй гишүүн гарын үсгээ зурсан тухай гарч байна. Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг гишүүдтэй уулзаж, УИХ-ыг тараах албан бичигт гарын үсгээ зурахыг шаардаж байгаа гэх мэдээлэл түгээд байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "УИХ тарах нь зөв гэж үзвэл энэ асуудал яригдана. Намын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдаж, асуудлаа ярина. Энэ асуудал огт яригдаагүй учраас намын Удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд яригдах боломжгүй. Надад гишүүдийг дуудаж, УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурахыг шаардсан зүйл байхгүй. Харин санал гаргасан гишүүд өөрсдөө намын удирдлагуудтай уулзаж, ярилцаж байгаа мэр сэр асуудал бий. Тэдний хэлж ярьж байгааг сонсох, дүгнэх үүрэг нь надад бий. Одоо бол сонсох түвшинд л байна" гэсэн хариулт өглөө.
#5 15 РАУНД: АНГУУЧИЙН 15 ХҮЧТЭЙ "ЦОХИЛТ"
Залуусын дунд Ангууч нэрээрээ танил болсон Б.Баттөр "15 раунд" нэвтрүүлгийн шинэ дугаарт уригдан оролцлоо. Хөтлөгч, зочин хоёрын 15 раундын турш үргэлжилсэн 15 хүчтэй "цохилт" буюу онцлох асуулт, хариултыг сонирхоно уу!
Сэтгэгдэл ( 0 )