Монгол аврагчдын чадварыг олон улсын түвшинд үнэлэв

18 цагийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт есдүгээр сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж, дүгнэлт хэлэлцүүлгийг хийлээ.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Өмнөд, Зүүн бүсийн аймгуудыг хамруулан “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик, дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод  команд штабын сургууль гэсэн 4 чиглэлээр 21 төрлийн сургалтыг зохион байгуулсан.

Дадлага сургуулийн хүрээнд гамшиг, ослын хор уршгийг арилгах үйл ажиллагааны үед  холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах зорилготой “Ослын үеийн удирдлагын систем”, гамшгаас хамгаалах менежментийн чиглэлээр харилцан туршлага солилцох академикийн сургалтуудыг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.

Сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын аврагчидтай хамтран газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад гарсан химийн осол болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийлээ.

Мөн Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуульд 99,5 хувь буюу 12 мянга гаруй хүн хамрагдсан бол хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх дадлагыг явуулж, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангууллаа.

 

 

Түүнчлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, цэрэг иргэний харилцан ажиллагааг жигдрүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж хүлээн авах зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний байгууллагуудын оролцоог хангах зорилгоор команд штабын сургуулийг зохион байгууллаа. Тус сургуульд Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг,Төрийн цэргийн байгууллагууд,Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагын 200 орчим төлөөлөл оролцсон юм.

Дүгнэлт хэлэлцүүлгээр энэ удаагийн олон улсын сургалтаар бүсийн аймгуудын харилцан ажиллагаа ажлын уялдаа холбоо сайжирч, гамшгийн үед мэдээ мэдээллийг богино хугацаанд солилцох боломж бүрдэхээс гадна гамшгийн үед орон нутгийн болон бүсийн түвшинд бие даан ажиллах чадвар дээшиллээ. Түүнчлэн  Монголын аврагчдын чадвар олон улсын түвшинд хүрч, хаана ч үүрэг гүйцэтгэх боломжтой байгааг сургалтыг хамтран зохион байгуулагч Ази, номхон далайн цэргийн командлалын мэргэжилтнүүд онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY(197.210.227.192) 2019 оны 09 сарын 22

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
unshigch(31.164.62.64) 8 цагийн өмнө

mundag zaluust bayar hyrgej ulam ich amjilt Hysen erooe

0  |  0
Top