Энхийг сахиулах ажиллагаанд 20 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

2019 оны 09 сарын 24

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IX ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр /2019.09.24/ боллоо.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 280 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад баяртай байна. Нэг жилийн хугацаанд та бүхэн гэр бүл, үр хүүхдээсээ хол, цэрэг байлдааны талбарт очиж ажиллана. Бие бялдрын болоод сэтгэл санааны өндөр бэлтгэлтэй байх ёстой. Та бүхнээр Онцгой байдлын албаныхан бахархаж байгаа” хэмээн бие бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

Мөн тэрээр  Онцгой байдлын албаны тугийг есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнийг ахалж яваа ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахмад Г.Батсүхэд гардуулан өгсөн юм.

НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны IX ээлжинд  Онцгой байдлын албаны 20 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top