Брэдли Купер Леди Гагад гэрлэх санал тавих гэж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27


33 настай Леди Гага, 44 настай Брэдли Купер нарыг ажил хэргийн холбооноос гадна өөр харилцаа холбож байсан бололтой. Тэд “Од төрсөн нь” киноны зураг авалтын үеэр дотно харилцаа үүсгэсэн талаар Леди Гагагийн нэгэн найз нь ярьжээ. Дуучин бүсгүй Брэдли Куперт дурласан байсан аж. Брэдли ч түүнд муугүй байсан гэнэ. Тэрбээр Гагад гэрлэх санал тавихаар бөгж үзэж байсан гэж Леди Гагагийн найз ярьжээ. Гэвч Брэдли бодлоо өөрчилсөн аж. Жүжигчин залуу хэн нэгний нөхөр болвол эрх чөлөөгөө алдана гэж бодсон гэж Гагагийн найз хэлсэн байна.

Харин Леди Гага Брэдли түүнд гэрлэх санал тавиагүйд гутарснаа найз нартаа ярьжээ. “Тэр миний зүрхийг шархлууллаа” гэж Леди Гага ярьж байсан гэнэ. Гэхдээ киноны зураг авалтын дараа гол дүрийн хоёр жүжигчний хувийн амьдралд өөрчлөлт гарсан юм. Леди Гага найз залуу Кристиан Кариногоосоо салсан бол Брэдли Купер супер модель Ирина Шейкээс салсан билээ.

Леди Гагаг Брэдли, Ирина нарыг салгасан гэж хүмүүс шуугисанд тэр их эмзэглэсэн байна. Дуучин бүсгүй одоо дууны найруулагч Дэн Хортонтой үерхэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Mgl(66.181.178.224) 2024 оны 11 сарын 17

Yav j yavj emegtei hun emegtei l hun bh yum. Hichneen bayan huchirheg gej uursdiiguu todorhoildog ch er hunii umnu noyon nuruu hugarah l yumdaa.

1  |  0
Top