Ирина Шейк, Брэдли Купер нар эргэн нийлсэн үү?

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Супер модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар эргэн нийлсэн байж магадгүй гэнэ.

Нью-Йоркийн төвөөр явган алхах дуртай Ирина Шейк энэ удаад экс сүйт залуу Брэдли Купертэйгээ хамт зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

Дөрвөн жил хамт амьдарч, Лея гэх охинтой болсон тэд 2019 онд салсан юм. Гэхдээ тэд дөрвөн настай охиноо ээлжлэн авч, сайн найзуудын харилцаатай байдаг билээ. Тэд заримдаа охинтойгоо хамт гурвуулаа хоолонд орж, охиныхоо баяруудаар хамт байх нь бий.

Тэгвэл энэ удаад Ирина, Брэдли нар хоёулхнаа зугаалжээ. Ирина экс сүйт залуугаа сугадан юм ярьж, инээлдэн алхсан нь тэднийг эргээд нийлсэн гэх мэдээлэл гарахад хүргэжээ. Тэд Брэдлигийн гэрийн ойролцоо алхаж явсан байна.

Тэд мөн саяхан Хэллоуины баярыг хамтдаа тэмдэглэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top