Супер модель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар салсан ч охиноо хамтран өсгөдөг эвтэй одод билээ.
Тэд саяхан дөрвөн настай охинтойгоо хамт өдрийг өнгөрүүлж буй нь гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд яг л аз жаргалтай гэр бүл шиг байсан гэж фэнүүд нь ярьсан байна.
Тэд Нью-Йоркийн гудамжаар зугаалж, паркт болсон хүүхдийн баярт очжээ. Брэдли Ирина руу дулаахан харц илгээж байгаа нь хосууд салсан ч бие биедээ хүндэтгэлтэй хандаж болдгийг харуулж байна хэмээн фэнүүд нь дүгнэхийн сацуу тэднийг эргээд нийлээсэй гэж хүсжээ.
Ирина, Брэдли нар охиныхоо найзын төрсөн өдөрт хамт очихоор тохиролцсон байсан нь энэ аж. Найзынхаа төрсөн өдөрт аав, ээж хоёртойгоо хамт очсон Лея охин сэтгэл хангалуун инээсээр гарч ирсэн байна.
Хосууд салсан ч Лея охин гэр бүлийн бүтэн хайраар өсөж байна гэж хүмүүс дүгнэдэг.
Сэтгэгдэл ( 2 )
Орос ***
Цаад ажилчин эр ккк .