Хятадад үйлдвэрт гал гарч, 19 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Хятадын Жэзян мужид өчигдөр орой /2019.09.29/ галын улмаас 19 хүн амиа алджээ. “Sina” мэдээллийн агентлагийн мэдээлснээр анхны тусламжийн хэрэгслийн үйлдвэрт гарсан түймрийн үеэр найман хүнийг аварч чадсан байна. Тэдний гурав нь гэмтэж бэртжээ. Галын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгааг албаныхан мэдээлсэн байна.

Галыг бүрэн унтраасан бөгөөд болсон хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлжээ. Түймрийн шалтгааны талаар одоогоор мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

Дээрх явдлаас хэд хоногийн өмнө Хятадын зүүн хойд хэсгийн Харбин хотын зочид буудалд гал гарч, 18 хүний амь эрсдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top