Сигал монгол уу, буриад уу, киргиз үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06


Холливудын жүжигчин Стивен Сигалын гарал үүслийн талаар олон яриа бий. Нэрт жүжигчин маань өөрөө ч энд тэнд мэдэгдэл хийхдээ гал дээр тос хийх мэт янз бүрийн юм яриад явдаг хүн. “Нико” хэмээх киноны гол баатраар анх Монголд алдаршиж байхад нь түүнийг япон ч гэх үе байлаа. Үнэндээ бол Сигал Японд очоод айкидогийн багштай уулзан, тулааны урлаг заалгахыг хүссэн ч багш нь гадаад хүн гээд зааж өгөөгүй гэдэг. Тэгэхэд нь түүний охинтой гэрлэж, Японы иргэншил авч, айкидогийн хамаг нууцыг нь заалгаад сурсан хойноо охиныг нь хаяад Америк буцсан аж. Якүзагууд түүний хойноос ангуучилж, алахыг оролдсон ч айкидог дэлхий дахинд сурталчилсан гавьяаг нь үнэлэн, амь насыг нь өршөөсөн гэсэн домог бий.
 


Гурван жилийн өмнө Кыргызстанд Бүх дэлхийн нүүдэлчдийн наадам болж, Стивен Сигал Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевийн урилгаар нээлтийн ёслолд оролцсон. Ёслолын дараах хэвлэлийн бага хурал дээр тэр өөрийгөө буриад хүн гэж мэдэгдсэн байна. Сигал “Миний аав буриад хүн. Харин ээжийн талынхан уугуул индиан гаралтай. Аль аль нь нүүдэлчин удамтай хүмүүс. Нүүдэлчдийн наадмыг зохион байгуулах нь маш зөв зүйл. Бид гарал үүслээ мэдэж байх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Өөлөх аргагүй сайхан хэлсэн. Яагаад буриад гэж хэлснийг нь ойлгоогүй ч зохион байгуулагчид тун баяртай байцгаалаа.
 


Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө Стивен Сигал Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзахдаа түүнтэй нэгэн цусны хүн хэмээн батлан ярьж байв. 2001 онд киноны гол дүрийн жүжигчин хайж явна хэмээн Монголд ирээд монгол эхнэртэй  болоод буцсан тэрээр монгол гаралтай гэж хэсэг ярьсан. Манайхан түүнийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт урин оролцуулаад, жинхэнэ монгол гар байна гээд гарыг нь илэн сууж байсан цаг саяхан.
 


Гэвч монголчууд түүнийг дотно хүлээж аваагүй, Сигал ч удалгүй мөн царайгаа таниулж эхэлсэн билээ. 2014 онд ОХУ-ын Засгийн газраас зохион байгуулсан “Россия 2045” төсөлд оролцох үеэрээ тэр Ерөнхийлөгч В.Путинийг даган намирч, орос гаралтай гэж хаа сайгүй ярьж явах болсон.
 


Сигалыг Нүүдэлчдийн наадмаар өөрийгөө буриад гэж ярихад беларусчууд гомдож, киргизүүд яахаа ойлгоогүй. Харин буриадууд хамгийн сүүлд биднийг нэрлэсэн болохоор Сигал буриад гээд баярлаж байлаа.

Тэгвэл Сигал гэж ер нь хэн бэ? Жүжигчин хүн бүгдэд таалагдах гэж хүсдэг тул очсон газар болгондоо тал зассан үг хэлэх нь ойлгомжтой. Ялангуяа Америктаа, тэр тусмаа Холливудад борлогдохоо болиод байгаа Сигалыг урьж байгаа нь Орос, Монгол, Кыргызстан гэсэн Төв Азийн бид хэд л болоод байгаа. Албан ёсны баримтаас үзэхэд Сигалын аав Сэмюэл Стивен Сигал еврей, ээж Патрисия Даффи ирланд хүн аж. Аавын талын өвөө, эмээ нь Минск, Брестэд төрсөн Натан Зигельман, Дора Гольдштейн гэхээр Сигал беларусчуудад худлаа яриагүй нь батлагдлаа. Харин буриад, монголчууд хулхидуулсан болж таарч байгаа юм. Яагаад азиуд залилуулаад байна гэхээр Сигалын өвөө Сэмюэл Стивений багын нэгэн зураг дээр хажууд нь онигор нүдтэй, монголжуу малгайтай хүмүүс зогсож байсан аж. Сэргэлэн Сигалын толгойд энэ зургийг ашиглан, монгол, буриад, халимаг, киргизүүдтэй хамаатан садан болох санаа төржээ. Үнэндээ бол тэр тэднийг хооронд нь огт ялгадаггүй гэнэ. Харин ирланд ээж яахаараа индиан болон хувирсан нь гайхалтай. Ямар ч гэсэн Сигал буриад болсон. Удахгүй халимаг, эсвэл хятад болон хувирч магадгүй тул хүлээж л сууя.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(92.45.251.66) 2019 оны 11 сарын 01

хэзээ нэг өдөр африкт оччихоод би африк хүн шүүүү гээд ярьж явахад сийхгүй л өвгөн байна

0  |  0
Zochin (64.119.17.218) 2019 оны 10 сарын 09

Mongoloos surah yum baijdee . Hamag yumaa zaaj uguud Erdenetuya hayagdahiin bnaldaa.

0  |  0
Зочин(202.126.89.81) 2019 оны 10 сарын 09

Хүн удам судраа аав, ээж, эмээ, өвөөгөөр тодорхойлхоос гадна үс, шүлсээр тодорхойлдог болоод удаж байна шүү дээ. Тэр генийн бичигт нь Байгаль нуурын эрэгт өвөг эцэг нь амьдарч байсан нь тодорхойлогдсон гэж уншсан юм байна. Тэгэж худлаа яриад, хүн хулхидаад явах хүн мөн үү?! Мэдээллээ илүү нягталж байж хүн муулмаар юм даа

2  |  1
haha(66.181.187.221) 2019 оны 10 сарын 08

halh gegui den gomdjeeee haha

0  |  0
Ьд(202.126.89.178) 2019 оны 10 сарын 07

Тэр саддист хэн ч байсан ямарихамаа бна

0  |  0
hahahaha (185.39.141.107) 2019 оны 10 сарын 07

hollivuud . gej baihaa boliod udsan .dhde .. mongoliin hoshin shog yaaj dampuuran nuran unasan shig zamharsan shde ... odoo argaa baran hytad mytad baraadan vzegchid haij ehelsen .yum shig bn lee .. shudenz amraa met eer reklam hiij enter ..kkkkk

0  |  0
зочин(202.179.26.207) 2019 оны 10 сарын 07

залвтай өвгөн, удам гарлаа худлаа ярьж яваа хүнд үнэн гэж байх уу, энэний удам гарлыг судалсан юм шиг 100 эрхэмд оруулсан нв алдаа байсийн байна. Эхнэрээр нь удмыг нь тодорхойлдсон юм болов уу . Энэний одоо Холливуд тоохгүй, ёстой зүүн Европ, Ази хавиар эргэлдэж панаалдаж яваа зальт этгээд

3  |  1
Зочин (150.129.140.35) 2019 оны 10 сарын 07

Харин тийм ээ. Сайхан Монгол бүсгүйгээ алдсан даа. За яахав Сигалын удамд Монгол гаралтай хүн үлдэж л байна. Мануудыг шоолж суудаг байхдаа.

0  |  1
elbegee(93.24.29.144) 2019 оны 10 сарын 06

saixan mongol busgui yund ene uvguntei suuv

0  |  0
Top