ЗИНДАА 2019.10.07 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

#1 ДАХИН НЭГ ХҮН УГААРЫН ХИЙНД ХОРДСОНЫ УЛМААС АМИА АЛДЖЭЭ
 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.10.05/ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд 16 иргэн хордсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан ба өнөөдөр /2019.10.07/ өглөөний 09:00 цагийн байдлаар зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл үүн дээр нэмэгдэн өнөөдөр /2019.10.07/ гурван хүн угаарын хийн хордлогод орсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтжээ.  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржоос авсан мэдээллээр Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтсэн тэдгээр гурван хүний нэг болох 28 настай, эмэгтэй Ц угаарын хийн хордлогод орсны улмаас нас барсан байна. Өнөөдөр эмнэлэгт хүргэгдсэн нөгөө хоёр иргэн болох 55 настай эмэгтэй, 32 настай эрэгтэйд эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд 55 настай эмэгтэйн бие хүндэвтэр, ухаангүй, сэхээний тасагт байгаа ажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#2 ҮНДСЭН ХУУЛИЙН ХУВЬ ЗАЯА УИХ-ЫН ГАРТ ИРЛЭЭ
 

Эрх баригч намын 2016 оны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал туссан байдаг. Үүнийг ч нэгэн цагт УИХ-ыг даргалж явсан М.Энхболд гишүүн “гэрийн даалгавар” гэж ангийнхандаа сануулж байлаа. Ерөнхийдөө бол аль нэг намын мөрийн хөтөлбөр гэхээсээ нийгмийн хүлээлт л дээ. Хэдийгээр өдгөө даган мөрдөж буй Үндсэн хууль муу биш боловч цаг хугацаа өнгөрөх хэрээр засаж, тодруулж байхаас өөр аргагүй “залуу” хууль хэвээрээ байна. Наад зах нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж Засгийн газар байгуулагдахад УИХ-ын аливаа фракц, бүлэглэлүүдийн нөлөө тусдаггүй болгох нь чухал. УИХ-аар Засгийн газрын гишүүдийг батлах явцад юу болдог билээ дээ. Хот, хөдөө бүр тэрний, түүний гэсэн гэсэн нэр тодотголтой фракцууд өөрсдийн хүнийг оруулахгүй бол эсэргүүцнэ гэж айлгасаар “үхрийн бөөр” шиг танхим байгуулах болдог. Ингэж авсан яамаараа дамжуулан нөгөө бүлэглэл өөрсдийн хүмүүсийг төрд шахах, үгүй ядаж сонгуульд нь ажилласан дэмжигчдээ ажилтай болгохоор улайрдаг юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ганцхан зүйл заалтын тухайд ярихад ийм байна. Тиймээс ч 2015 онд тухайн үед төрийн эрх барьж байсан АН өөрчлөлт хийхийг оролдож байв. 2016 онд төрийн эрхэнд гарсан МАН ч энэ согогийг засах оролдлогоо хийсэн. Гэхдээ өмнөх оролдлогуудаас хамгийн далайцтайгаар хөдөлсөн. Гурван жилийн хугацаанд зөвлөлдөх санал асуулга явуулж, улс орон даяар танилцуулж, бараг байшин дүүргэчихээр бичиг баримт овоолсон. Үүнийхээ хүчинд ч 2000 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл анх удаа УИХ-ын хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг давлаа. Дунд нь олон асуудал гарсан даа. Хамгийн захын жишээ гэхэд Ерөнхийл

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#3 ШҮҮХЭЭС Ц.САНДУЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОЛОО
 

Төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан дүрс бүхий бичлэг өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн задарч шуугиан тарьсан. Энэхүү хэрэгт тухайн үеийн УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга  асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар холбогддог. Хууль, хяналтынхан "60 тэрбум"-ын гэх тодотголтой эл хэргийг гурван жил гаруйн хугацаанд шалгасны эцэст Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2019.10.07/ Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын сарын 22 өдрийн 09.30 цагт товлолоо. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ
 


#4 67 НАС ХҮРСЭН В.ПУТИНИЙ АФОРИЗМ БОЛСОН ЦУУТ ЭШЛЭЛҮҮД
 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2019.10.07/ 67 нас хүрч байна. Дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөөтэй эрхмийн нэг Владимир Путиний цуут эшлэлүүдээс танилцуулж байна.


ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ЯПОНЫ ИРГЭНШИЛ АВАХАД НЬ ЯПОНЧУУД ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН 10 ГАДААД ХҮН
 

Японы аялал жуулчлалын “Airtrip” компаниас тун сонирхолтой нэгэн судалгаа явуулжээ. “Гадаадын иргэдээс хэнийг Японы иргэншил авахад хамгийн их баярласан бэ” гэсэн асуултыг 20-70 насны 1304 япон хүнд тавихад ихэнх нь “Хакүхо” гэж хариулсан байна. Асуулгад оролцогч 60 настай эмэгтэй “Асашёорюү шиг Монголд харьчих байх гэж санаа зовж байлаа” гэж хариулсан бол 70 настай эрэгтэй “Хакүхо сүмо бөхийн хөгжлийн төлөө иргэншлээ сольж, япон хүн болсон. Энэ бол сүмо бөхийн хувьд маш сайн хэрэг” гэж хэлжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top