Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.10.05/ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан.
Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд 16 иргэн хордсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан ба өнөөдөр /2019.10.07/ өглөөний 09:00 цагийн байдлаар зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл үүн дээр нэмэгдэн өнөөдөр /2019.10.07/ гурван хүн угаарын хийн хордлогод орсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтжээ.
Дөнгөж сая Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадоржоос авсан мэдээллээр Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтсэн тэдгээр гурван хүний нэг болох 28 настай, эмэгтэй Ц угаарын хийн хордлогод орсны улмаас нас барсан байна.
Өнөөдөр эмнэлэгт хүргэгдсэн нөгөө хоёр иргэн болох 55 настай эмэгтэй, 32 настай эрэгтэйд эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд 55 настай эмэгтэйн бие хүндэвтэр, ухаангүй, сэхээний тасагт байгаа ажээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж “Аравдугаар сарын 02-ноос хойш 70 гаруй хүн ижил шалтгаантайгаар эмнэлэгт хандаад байна. Үүнээс 28 хүн эмнэлэгт хэвтээд гарсан. Иргэдэд шинээр гарч буй сайжруулсан түлшийг хэрхэн яаж зөв түлэх аргыг нь зааж өгсөн бол одоогийн нөхцөл үүсэхгүй байсан” гэв.
“Эх нялхсын төв”-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэг хүүхэд, “Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв”-д таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Эдгээр иргэдийн биеийн байдал сайжирч байна гэж Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Т.Амаржаргал мэдээлэл өглөө. Харин “Эх нялхсын төв”-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй 15 настай хүүхдийн бие ямар байгааг тодруулахад "Хүүхдийн бие ирсэн үеэсээ дээрдсэн боловч хүнд байна. Шаардлагатай эмчилгээ хийж байгаа" гэлээ.
Ийнхүү өнгөрсөн бямба гаригаас хойш нийт 20-иод хүн угаарын хийнд хордсон шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, таван хүн нас барсан байна.
Болсон үйл явдалтай холбогдуулж аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комиссын штаб байгуулан, 98 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан ба сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч, АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лабораторид шинжлүүлсэн талаараа өнөөдөр /2019.10.07/ мэдээлэл хийж, танилцуулсан. Тэдний зүгээс "Шинжилгээний хариу сайжруулсан түлш хэвийн гэж гарсан" гэх мэдээллийг өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 12 )
Бүгдээрээ босож тэмцэл хийх хэрэгтэй. Хуучин нүүрсээ түлцгээе
Өвлийг яаж давнаа
Заавал нүүрс түлх ёстой юм уу \nЬөр засагт байгаа лаларууд нүүрс нүүрс гээд хуцаад байхын одоо хэддүгээр зуун бэ цахилгаан болон нарны эрчим хүч гээд их олон арга байхын 70 гарсан надаас пор хүүрүүд байдаг юм баыхдаа энэ төр засагт ажиллаж байхын Монголыг аль болохоор арчаагүй бүдүүлэг байхыг хүсдэг 76 лалар бас энэ с энэ олон сайд даргаүуупыг бүгдийг чөтгөр аваасай
ireh jil songuuliin jil ed nar yaaj iigeed nam daraad buh iym ok geed l onrgono doo yag Hongor sum and garsan yavdal shig
Түлшийг туршиж үзэлгүй нийт хотын иргэдийг туршилтын туулай болгож байгаа нь аймшигтай. Зарим нэг улаан хамгаалагч нар нь 10хан айл л хордлоо бусад нь зүгээр байна ш дээ, буруу түлсэн байна энэ тэр гээд өөрсдийгөө хамгаалж байна. Яг өндөр хэмийн шаталтын үед ямархуу процесс явагдаж байгааг судлахгүй л худлаа хоргүй энэ тэр гээд арьсаа хамгаалцгаагаад байна. Хамгийн аймшигтай нь эдгээр тохиолдолд хүмүүс ямар ч сэжиггүйгээр шууд үхэж байгаа нь үнэн...
MAH mongoliig ustgah gej sain zutgej bnaa.Hurelsuh bol ugaasaa XKH-iiin hulsnii hun
За ямарч л гэсэн энэ түлшийг түлэхээ түр завсарлахаас даа
Zuger ged bga humuus ger horoolold neg shunu honoh zorig bnu
Ерөнхий сайдын сэлэмний ирийг, энэ түлшийг хийсэн хүмүүсийн ёс зүйг, шүүхийн шударга үгүйг гээд олон юмыг шалгаж байх шиг байна даа
Шинжилгээний хариу стандарт хэмжээнд байгаа гээд дандаа механик хольц, орц, найрлага, үүсч байгаа үнслэгийн хэмжээ талаас нь тайлбарлаад байх юм. Түлэхэд үүсч байгаа утааны химийн найрлага, СО2 нь хэвийн хэмжээнд байгаа эсэх, өөр төрлийн хорт хий үүсч байгаа эсэх талаар ямар ч тайлбар хийхгүй байх юм.
Энэ тулшийг болих хэрэгтэй Иргэд оорсдийгоо хамгаалах боломжгуй бм байна Яагаад гэвэл угаарын зий унэргуй нудэнд харагдахгуй онц хортой 30 минутын дотор ухдэг гэж байна Ханын пийшинд жирийн нуурс буруу туллээ гэхэд утаа болоод хун яндан мандангаа засна Хариниэнэ тулшнээс угаарын хий гарч байгаа эсэх нь мэдэгдэхгуй Гадаадад хэмжигч багажаар л мэддэг юм байна
Энэ ЕР нь юу л болоод ба даа.Хаана хаанаа арьсаа хамгаалаад бхаар шалтгаан нь юу ба гэдгийг шударга үнэнээр тогтоогооч ээ