ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ: Айлын хэрэглээнээс асуудал үүсэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Сайжруулсан түлш, угаарын хийнд хордсон байж болзошгүй 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гаригт /2019.10.05/ гарсан билээ. 

Нийслэлийн онцгой комисс энэ асуудалтай холбоотойгоор яаралтай хуралдаж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм. 

Энэ дагуу ажилласан Онцгой комиссын штаб дөнгөж сая шинжилгээний хариу гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Болсон үйл явдалтай холбогдуулж аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комиссын штаб байгуулан, 98 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч, АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лабораторид шинжлүүлсэн байна. 
 


НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Стандарт мөрдөж буй эсэхийг шалгахад нэр бүхий 19 айлаас авсан шахмал түлшний дээж чийглэг хангасан. Үнслэг 23-24 байсан. Хүхэрийн хэмжээ 0.95-1.04 байна. АМГТГ-ын лабораторид айл өрхөөс авсан дээж болон үйлдвэрийн нунтгаас дээж авч шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа. Гаалийн төв лабораторид барьцалдуулагч бодисыг шалгуулж, шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн. Ашигт малтмал газрын тосны газрын харьяа лабораторид Тавантолгой түлшийн шахмал түлшийг шинжилсэн, стандарт хэмжээнд гарсан. Угаартаж эмнэлэгт хандсан хүмүүсийн гэртээ хэрэглэж байсан түлш стандартын шаардлага хангасан гарсан байна. Барьцалдуулагч бодис нь химийн найрлагатай байна гэж хүмүүс хардаж байсан. Гэтэл Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр барьцалдуулагч нь химийн бодис биш, цардуул байна. Цардуул нь химийн найрлагагүй гэсэн дүгнэлт ирсэн. Одоо лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарна" гэж мэдээлэв. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.108) 2019 оны 10 сарын 07

Мэргэжлийн хяналтыхан хаана ямар зөрчил, эрсдэл гарч байна, тэнд л ажиллаж байна. Зөвхөн төрийн байгууллагын гэхгүй бүх хүний оролцоо хэрэгтэй, зуух пийшингийн хаалтыг хаахгүй байх, шахмал түлшийг их хийхгүй байх, яндангаа хөөлөх гэх мэт олон зүйлийг анхаарч байж эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь дээ\n

0  |  0
Зочин(103.212.119.193) 2019 оны 10 сарын 07

Шатаахад гарч байгаа утааны шинжилгээ яагаад хийлгэхгүй байна вэ,үнс чийг яриад булзааруулах гээд байна уу

0  |  0
rr(103.212.117.152) 2019 оны 10 сарын 07

haanach yajch hereglesen zgr bhl shaardlagati shdee.yu yariad b.aa nohodoo..dahin dahin olon baidlaar turshilt hiij bj say jiriin irged hereglej bolno bizdee.. hvvhed zaluuchuud hvrtel eej aaviigaa bghgvid tvleh bolnoshdee arisaa hamgaalah gj yadah yum..

0  |  0
иргэн(202.131.227.82) 2019 оны 10 сарын 07

шахмал түлшнээс гарч байгаа утаагий нь үнэртэж байгаа жирийн иргэд бас хордож магадгүй дээ. Утаа нь их муухай үнэртэй юм гэж байсан. . Утаагий нь шинжлүүлэх хэрэгтэй дээ.

0  |  0
Дарь(103.57.92.17) 2019 оны 10 сарын 07

Хэт их халуун угаарын хий үүсгэх эрсдэл ихтэй байдаг.

0  |  0
Шилээ(103.57.92.17) 2019 оны 10 сарын 08

Шинэ түлшийг хэрэглэхийг эсэргүүцэгчид хорлон сүйтгэх ажил хийсэн юм биш биз, Ойролцоо газраас гарсан бол анхаарао хэрэгтэй. халуунд ууршиж хүн хордуулах зүйл санаатайгаар хольсон байх вий. Лабораторын шинжилгээ хийхээс өмнө ууршсан байх вий.

0  |  1
Top