67 нас хүрсэн В.Путиний афоризм болсон ЦУУТ ЭШЛЭЛҮҮД

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2019.10.07/ 67 нас хүрч байна. Дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөөтэй эрхмийн нэг Владимир Путиний цуут эшлэлүүдээс танилцуулж байна.
 


“Сонгогчдын өмнө надад ичих юм байхгүй. Би энэ жилүүдэд боол шиг л өглөөнөөс орой болтол ажиллалаа”

“Алан хядагчдыг бид хэзээ ч тайван орхихгүй мөрдөх болно. Нисэх буудал, за тэгээд уучлаарай жорлонд бариад авбал тэнд нь л цааш нь харуулна”

“Орос, Украинд Европоос огт өөр сэтгэхүйтэй. Жишээ нь, манайд эмэгтэй хүнийг ресторанд урьсан бол даадаг. Харин Европт урьчхаад тэнцүү хувааж төлдөг”

“Гутранги үзэлтэн коньяк уугаад ярвайн “нэл бясаа үнэртээд” гэж үглэдэг. Харин өөдрөг үзэлтэн бясааг хананд няцалж алчхаад үнэртээд “Коньяк үнэртэж байна” гэдэг. Би бясаа үнэртсэн өөдрөг үзэлтэн байснаас коньяк ууж байгаа гутранги үзэлтэн байхыг хүсэж байна”
 


“Бид их гүрэн гэсэн хэргэм авах гээгүй, бид хэний ч ашиг сонирхлыг зөрчөөгүй, хэнд ч яаж амьдрахыг нь зааж өгөх гээгүй”

 “Крым үргэлж Орос, Украин, Крымийн Татарын газар нутаг байсан. Харин хэзээ ч Бандеровчуудынх байгаагүй”

“Юу ч болоод, яаж ч муудалцаад, Украин хаашаа ч явсан бай, бид хэзээ нэгэн цагт уулзалдах болно. Яагаад гэвэл бид нэг ард түмэн”

“Телевизийн камер ажиллах үед бүгд сайхан харагдахыг хүсдэг. Харин энэ үед толгой нь ажиллахаа больдог юм”
 


“Хууль батлах гэж зуу зуун толгой ажиллаж байна. Харин энэ хуулийг яаж аргалах вэ гэж сая сая толгой боддог”

“Хэрэв хүн бүх юманд сэтгэл хангалуун байвал тэнэг хүн гэсэн үг. Эрүүл хүний сэтгэлд бүх юм өв тэгш байна гэж байхгүй”

 “Улс, Засгийн газар нөгөө талаас олигархиуд гэсэн хоёр эвлэршгүй дайсан байна гэж би үзэхгүй байгаа. Улс гартаа ганцхан удаа цохидог бороохой барьсан байна гэж би харж байгаа. Ганцхан удаа гэхдээ толгой дундуур нь. Бид энэ бороохойг дөнгөж гартаа барьсан ч хүмүүс хэдийн айгаад эхэлсэн”
 


“Иракт энхийг сахиулах ажиллагаанд орос цэргүүдээ оруулаач гэсэн саналд би “Бид тэнэг биш” гэж хариулмаар байдаг”

“Бид таргалж, зузаарах тусам хүн амын тоо цөөрч байгаа гэдгийг ойлгоорой”

“Манай телевизээр маш их хүчирхийлэл, бас нөгөө секс гэж нэрлэдэг зүйл гарч байна”

“Манай Үндсэн хуулийг биш тэдний тархийг өөрчлөх хэрэгтэй”
 


“Мафи бол орос үг биш...”

“Өнгөт хувьсгал л гэх юм. Удахгүй цэнхэр хувьсгал гарах байх...”

“Хуулийг аргалах гэж оролдсоноос хуулиа мөрдөж амьдрах нь ашигтай, амгалан гэдгийг бүгд ойлгох ёстой”

“Алдартай эрдэмтэн, зохиолчид гадаадад гараад байна гэж үү? Сайн байна. Энэ чинь манай тархи, ухаан чанартай сайн байна гэсэн үг. Муу байсан бол тэднийг хэн ч авахгүй шүү дээ”
 


“Мөнгө байхгүй бол дэлгүүр явж чадахгүй. Их буу, пуужин, эм ч худалдан авч чадахгүй. Тийм болохоор эдийн засаг эн тэргүүнд байх ёстой. Эхлээд Карл Маркс, дараа нь Фрейд гэх мэт”

“Энд бид ямар ч туршилт хийхгүй. Хулгана дээр тэр туршилтаа хийцгээ”

“Засгийн газар, орон нутгийн удирдлагуудыг би швейцар цаг шиг ажиллахыг хүсэж байна. Сонгуулиас сонгууль хүртэл зогсолтгүй, яг таг”

“Хэрэв цаг хугацааны машин байвал би Петербург хот яаж баригдсаныг, эсвэл Эх орны их дайнд эцэг өвгөд минь яаж байлдаж, ялж байсныг өөрийн нүдээр хармаар байна. Баримтат кино үзэхээр өөрийн эрхгүй нулимс асгардаг”

“Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2000 ажилтан бий. Намайг бүгдийг нь хянадаг гэж та нар бодож байна уу? Үгүй. Миний хэвлэлийн төлөөлөгч Песков дээр жишээ авъя. Тэр заримдаа хаа хамаагүй юм яриад л, харин би зурагтаар хараад “Энэ юу яриад байна, хэн энэнд ийм үүрэг өгөв” гэж бодох жишээтэй”.
 


“Би уучилж чадна, гэхдээ урван тэрслэлтийг хэзээ ч уучилдаггүй”

“Өөрийнхөө армийг тэжээхийг хүсэхгүй байгаа улс бусдын армийг тэжээх болно”

“Орос орон Өрнө Дорнын дунд оршдог биш, Өрнө, Дорно Оросын баруун зүүн талд байдаг юм”

“Мэдлэг бол XXI зууны хамгийн сайн валют".

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.129) 2019 оны 10 сарын 10

ОРОСУУД МАШ АЗТАЙ АРД ТҮМЭН ИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УЛС ОРНОО АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙГ АРД ТҮМЭН НЬ ТАХИН ШҮТЭЛГҮЙ ЯАХАВДЭЭ

0  |  0
зочин(202.179.26.129) 2019 оны 10 сарын 10

ОРОСУУД МАШ АЗТАЙ АРД ТҮМЭН ИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УЛС ОРНОО АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙГ АРД ТҮМЭН НЬ ТАХИН ШҮТЭЛГҮЙ ЯАХАВДЭЭ

0  |  0
sainaa(103.9.90.130) 2019 оны 10 сарын 11

Орос орон Өрнө Дорнын дунд оршдог биш, Өрнө, Дорно Оросын баруун зүүн талд байдаг юм”mun ch mundag heljee

1  |  0
zochin(185.39.141.107) 2019 оны 10 сарын 09

erliiz hurliizuudad uuriin armi marmi gej baihgvi shvvdee . zuvhun tonoh gudrah . yag nvvrschid zuuh shahagch aluurchin munhorgil metiin hujaagiin umnu buhiisun ulugchingvvd

1  |  0
zochin(185.39.141.107) 2019 оны 10 сарын 09

iim baij gemee ni tur orshvoi ..........( urvan tersleltiig hezeech uuchlahgvi..). ........................\n............. nymdorj morj shuud zaaz ain .??? ..

1  |  0
Дарь Сүү(103.229.121.225) 2019 оны 10 сарын 09

Сайн мөрүүд бн аа бна

1  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 10 сарын 09

Өөрийнхөө армийг тэжээхийг хүсэхгүй байгаа улс, бусдын армийг тэжээх болно гэж байна шүү.

3  |  0
Top