Ким Жон Ун удаан хугацааны дараа олны өмнө гарав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын төлөөлөгчидтэй хийх хэлэлцээ амжилтгүй болсны дараа олны өмнө гаралгүй удсан билээ. Тэгвэл түүнийг цэргийн фермийн аж ахуйгаар зочилсон талаар “KCNA” агентлаг мэдээлжээ. Ким Жон Ун фермийн аж ахуйгаар зочилсноос 1-2 хоногийн дараа уг мэдээлэл гарсан байна.

Вьетнамын нийслэл Ханой хотод өнгөрсөн хоёрдугаар сард болсон АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй, үр дүнгүй болсон юм. Энэхүү уулзалтын үргэлжлэл болгож АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид хэдхэн хоногийн өмнө Стокхольмд уулзсан ч хоёр талын санал зөрөлдөөний улмаас төдийлөн үр дүнд хүрээгүй гэнэ.

БНАСАУ дээрх уулзалт үр дүнгүй болсонд АНУ-ыг буруутгажээ. Ким Жон Ун цөмийн болон холын зайн тусгалтай пуужингийн туршилтуудаа зогсоох эсэх нь АНУ-аас хамаарна гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.20.152.50) 2019 оны 10 сарын 09

Ким Жон Ун цөмийн болон холын зайн тусгалтай пуужингийн туршилтуудаа зогсоох эсэх нь АНУ-аас хамаарна гэсэн байна.

0  |  0
Top