“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал тус суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын талаар мэдээлэл өглөө.
Засаг дарга Ш.Эрдэнэжаргал “Уул уурхайн хууль бус үйл ажиллагаатай төрийн бус байгууллагууд тэмцэж, Засгийн газар уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нааштайгаар шийдэж буй жишээнүүдийг бид харж байна. Зарим суманд 200-300 хайгуулын лиценз олгосон тухай сонсогддог.
Ханбогд сумын хувьд уул уурхайн хайгуулын болон түгээмэл тархацтай ашигт малтмалын 50 лиценз байна. Тавин уул уурхайн лицензээс ердөө ашиглаж байгаа нь Оюутолгойн уурхайн юм. Бусад нь ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй долоон газар бий. Оюутолгой компани, Засгийн газар хоорондын гэрээнээс салбарлаад орон нутагтай гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний хүрээнд Оюутолгой компани боловсрол соёл, эрүүл мэнд, байгаль экологийн салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.
“Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг Ханбогдод үргэлжилж байна.
ШУУД: Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал:
Сэтгэгдэл ( 2 )
Өөрөө ТББ байгуулаал, өөрийнхөө ТВ, сонингоо авчраад шантааж хийчих юмаа. Энэ хүн үнэндээ гаршчихжээ.
yun baahan hulgaich nar ve zailtsgaa huurnuud min