Жорж Клуни эхнэрээ араар нь тавьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

58 настай жүжигчин Жорж Клуни, 41 настай Амаль Клуни нарын гэр бүлд дуулиан үүсжээ. Холливудын жүжигчин эхнэрээ араар нь тавьж, залуу жүжигчин бүсгүйтэй учир ургуулсан талаар гаднын хэвлэлүүд шуугиж эхэлсэн байна.

Жорж рекламд хамтран тоглосон 30 настай жүжигчин Бри Ларсонтой дотно байх болжээ. Бри Ларсон энэ жил найз залуугаасаа салсан билээ.

Тэдний харилцааны талаар Жоржийн эхнэр мэдсэн бөгөөд саяхан хуримын таван жилийн ойгоо тэмдэглэх үеэрээ хосууд маргалдаж байгаад хүмүүсийн хараанд өртжээ. Тэд нэгэн ресторанд Синди Кроуфорд болон түүний нөхөр Рэнди Гербер нартай хооллох үеэр Амаль нүдэндээ нулимстай харагдсан байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top