САЙХАН ТҮҮХ: Ахлах сургуулийн дурлалт хосууд 60 жилийн дараа хуримлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Ахлах сургуульдаа гурван жил үерхсэн Аннетт Каллахан, Боб Харви нар салснаасаа хойш 63 жилийн дараа уулзаж, хуримласан байна. Өдгөө хоёул 80 настай бөгөөд Аннет болон Боб нарын хүүхдүүд нь хуримын ёслолыг зохион байгуулжээ.

Одоогоос яг зургаан сарын өмнө Виржиниа мужид Аннетт Каллаханы гэр бүлийнхэн цаасан хайрцагт хадгалж байсан захидлуудыг олсон юм. Тэр даруйдаа орон нутгийн сонин, сэтгүүлд хандаж Боб гэж нэрлэсэн нэгнийг хайж эхэлжээ. Виржиниа мужийн сэтгүүлүүдэд Бобыг хайж байгаа тухай Боб Харви мэдсэн даруйдаа автомашин хөлөглөн Виржиниа мужийг зорьсон байна. Салснаасаа хойш зургаан аравны дараа тэрээр анх удаагаа анхны хайрыгаа зорьсон нь энэ болсон юм.

Хосууд 1950-иад онд анх удаагаа болзож байсан “Цөмөөхэй” гэр бүлийн ресторанд үдийн зоог барьсныхаа дараахан дурсамж тээн хоцорсон гэрэл зургийн цомог үзэж нэгэн үдшийг сайхан өнгөрүүлжээ. Харин хүүхдүүдийнх нь сэтгэл ихэд хөдөлж улмаар гэрлэх ёслол зохион байгуулах тухайгаа Аннетт, Боб нарт дуулгажээ.

“Би анх болзож байхдаа өмссөн цагаан хоолойтой цамц, цэнхэр өнгийн хүрэм өмсөж очсон. Үнэхээр сайхан мэдрэмж төрсөн шүү. Гэхдээ энэ цагийн хүүхдүүд шиг үсэрч цовхчих нь хаашаа юм. Маш сайхан мэдрэмж байсан. Аннетт Охайогоос явах мэдээг анх дуулгаж байсан орой шиг тийм мэдрэмж бас төрсөн. 60 жилийн дараа хуримлаж байгаа нь хувь заяа л байх” гэж Боб Харви сэтгүүлчдэд ярьжээ.

Хосууд бал сараа Орегон мужийн “Мауми” амралтын цогцолборт өнгөрөөхөөр болсон байна. Охайо мужийн хэвлэлүүд тэдний тухай нийтлэл бичиж, орон нутгийн нэгэн телевиз баримтат кино хийхээр болжээ.

“Миний зүрх яг л 17 нас шигээ цохилж байна. Энэ мөчийг маш удаан хүлээсэн. Түүнтэй хамт байсан өдрүүдээ үргэлж сэтгэлдээ тээдэг байсан юм. Учрал, тохиол гэдэг үгээр тайлбарлаж боломгүй зүйл юм” гэж Аннетт Каллахан ярьжээ.

Охайо мужид байдаг “Цөмөөхэй” зоогийн газар гэр бүлийг насан туршид нь үнэгүй хооллох эрхийн бичгээр шагнасан байна. Хүүхдүүд нь Аннетт, Боб нарын түүхээр ном бичиж гаргана гэдгээ илэрхийлжээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anhnii hair (93.108.222.2) 2019 оны 10 сарын 24

Anhnii hair hezee ch martagdahgui, arildaggui, setgeliin gund baidgiin ilrel. Ur huuhduud ni uhaantai, saihan humuus baina.

0  |  0
zochin(66.181.186.203) 2019 оны 10 сарын 24

khunii amidral saykhan yum daa , ene door yum bichsen XX teneg mal chi zunukhguy ert ukhej uzeerey dee

1  |  0
Хх(202.126.88.59) 2019 оны 12 сарын 25

Ойлгосонгүй.Насан туршдаа амьдарсан хаиудыгаа дэндүү доош хийх сайхан юм уу.Хүүхдүүд нь дурак бна.Энэ нэг тэнэг зөнөгүүд үхэхийн хооронд бурханы оронд явсан хаиа доромжлоод

2  |  6
Top