Улс орон даяар өрнөх “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн Өмнөговь аймгийн нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.10.25/ Даланзадгад хотод болж байна.
21 аймгаар өртөөлөх энэхүү хэлэлцүүлгийг хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Зургаан аймаг, Өмнөговь аймгийн 15 суманд хүрээд байгаа “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн үеэр "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби Коал Транс” компанийн үйл ажиллагааг зогсоож, лицензийг цуцалсан ялалтад Өмнөговийн иргэд нийтээрээ хүрч чадсан. Энэ компани 31 төрлийн хууль зөрчин ажиллаж байсан тул нутгийн иргэд, орон нутгийн удирдлагууд, сэтгүүлчдийн хамтын хүчин чармайлтаар нутаг орноо хамгаалах үйл ажиллагаа ялалт авчирсан. Энэ л үйл ажиллагаанаас үндэсний хэлэлцүүлэг эхэлсэн юм. Тост, Тосон бумбын тэмцэл Монгол Улсад уул уурхай хариуцлагатай байх жишиг тэмцэл байсан. Энэ л жишиг тэмцлийн үргэлжлэл нь өнөөдрийн хэлэлцүүлэг юм шүү. Бид аймаг, сум бүрт байгаа хариуцлагагүй уул уурхайн асуудлыг төрд хүргэх, иргэдийн дуу хоолойг нэгтгэх зорилго тавьж ажилласан. Тост, Тосон бумбын тэмцэл иргэдийн 10 жилийн тэмцэл. Энэ бол нэг уурхайг хаах асуудал биш байсан. Харин улс төр, бизнесийг дамнасан олгирахуудтай хийх тэмцэл байсан. Тиймээс бид бүх зүйлээ золиослон тэмцсэн. Өмнөговь, тэр дундаа Гурван Тэсийн иргэд амьдралынхаа 10 жилийг энэ тэмцэлд зориулсан. Үүн дээр бид зохион байгуулалттайгаар орж, хэвлэл мэдээллээр дамжуулан тэмцсэний үндсэн дээр хууль хэрэгжих учиртайг “луйварчид”-д ойлгуулсан” хэмээсэн юм.
Хэлэлцүүлгийг "ТВ8" телевиз болон zindaa.mn сайт сошиал сүлжээгээр олон нийтэд шууд дамжуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
50 иадхан хүн ирсэн байна
үхсэн муу мандаа лалар зайл өмнөговиос