Хонконгийн улстөрчийн чихийг тас хазжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04


Хонконгд ням гарагт үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр “Сити Плаза” худалдааны төвийн бүс орчим хутга барьсан нэгэн этгээд жагсагчид руу дайрчээ. Үүний улмаас зургаан хүн шархадсан бөгөөд хутгатай этгээд тойргийн зөвлөлийн сөрөг хүчний гишүүний чихийг тас хазжээ.

Цагдаа нар ирэхээс өмнө жагсагчид тэрхүү этгээдийг хэрцгийгээр зодсон байна. Энэ хэрэг явдлын улмаас таван хүн эмнэлэгт хэвтэж, хоёрынх нь бие хүнд байгаа гэнэ.

Мөн өдөр цагдаа нар Хонконгийн “Нью Таун Плаза” худалдааны томоохон төв дээр жагсагчдын эсрэг ажиллагаа явуулсан байна. Тус худалдааны төвийн дэргэд орших метроны Ша Тин буудал дээр жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэснээр нөхцөл байдал улам хурцаджээ.

Ням гарагт Викториа цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн жагсаал үймээн самуун болон хувирч, улмаар бусад дүүргүүдийг хамарсан байна. Баг зүүсэн жагсагчид замыг хааж, цагдаа хүчнийхэн рүү чулуу, шатамхай бодис бүхий лонх шидсэн аж.

Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, даралттай ус шүршсэн байна. Үймээний улмаас 17 хүн бэртэж гэмтжээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өах(202.126.89.11) 2019 оны 11 сарын 17

2 өөр чих онигоо

0  |  0
М(202.126.89.11) 2019 оны 11 сарын 17

Чихийг нь биш толгойг нь авах хэрэгтэй

0  |  0
Зочин (150.129.143.31) 2019 оны 11 сарын 04

ЭЛБЭГЭЭ БАЯР САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ БАДАНЖУНАЙГ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЧИХИЙГ ТАС ХАЗАХ ХЭРЭГТЭЙ НЭВТ ХУТАГ ШААХ ЁСТОЙ МОНГОЛЫГ ЗАРСАН УРВАГЧ ДЭЭРЭМЧИД ЯЛ АВАХ БАЙТУГАЙ ХОЙТОХОО УНШУЖЛАХ ЯЛТАНУУД !!!

0  |  0
ББ(202.55.183.178) 2019 оны 11 сарын 04

сонин юм бэ. хазаж байгаа болон хазуулаад дарж байгаа нь зүүн чих байтал эмч баруун чихийг нь дарчихсан зогсож байх юмаа. Ингэж андуурёан байж болох уу? ха ха

0  |  0
Top