Ц.Тайвансайхан: Эрүүл, аз жаргалтай амьдралыг эрхэмлэгч хэн бүхний сонголт нь OSPRING брэнд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

"Зиндаа" сэтгүүлийн №13-аас онцолж байна.


Энэ удаагийн “Технологи” буланд “Conduct Technology”брэнд хөгжүүлэгч “Перфект Еволюшн” компанийн ерөнхий захирал Ц.Тайвансайхан уригдлаа. Тус компанийн хамт олон OSPRING дэлхийн брэндийн бүтээгдэхүүнийг Монголдоо нутагшуулж, усаар дамжуулан иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг бий болгохоор зорьж буй билээ. Ц.Тайвансайхан захирлын сонирхолтой ярилцлагыг танд өргөн барья.


-Танай компани OSPRING брэндийг Монголдоо нутагшуулах болсон зорилго юунаас үүдэлтэй вэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Дэлхий нийт техник технологийн хөгжлийн шинэ шатанд гарсан ч агаар, хөрсний бохирдол гээд сөрөг талууд ихээр бий болсон. Хүмүүс эрүүл амьдрах тал дээр дэлхийн өнцөг булан бүрт асуудалтай тулгарч эхэлж байна. Улаанбаатар хотын хувьд 1.3 сая гаруй хүн амтай метрополис хот боловч агаар орчны бохирдол, эрүүл аюулгүй хоол хүнс гэх мэт асуудлууд үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах хэмжээнд тулгамдаад байна. Стресс болон орчны нөлөө нь хүмүүсийг эрүүл амьдрахад маш сөргөөр нөлөөлж байгаа. Тэгвэл алдаж байгаа энерги, эрдэс бодисоо технологийн шинэ ололт амжилтаар хэрхэн нөхөх боломжтой вэ? Эрүүл мэндээ яаж хамгаалах вэ? гэдэг дээр маш их судалгаа шинжилгээ хийж, урт хугацаа зарцуулсны үндсэн дээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ospring брэндийг сонгож, хүний эрүүл мэндэд чиглэсэн ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг Монголд нэвтрүүлж эхэлсэн. Хүний амьд явах гол гурван хүчин зүйл нь агаар, ус, хоол хүнс шүү дээ. Хүний тулгуур гурван хэрэгцээ ямар байгаа вэ? Бид өнөөдөр зөвхөн агаарын бохирдлын талаар л ярьж байна. Гэтэл ууж хэрэглэж байгаа ундны ус маань бидэнд асуудал болж байгааг яагаад хэн ч ярихгүй байна вэ? Нэр хаяг нь тодорхойгүй ус шүүгч худалддаг хувь хүн,аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Одоо ихэнх иргэд маань ус шүүгч бол хор үйлдвэрлэгч гэдгийг ойлгодог болсон нь бидний хийж байгаа багахан зүйлийн үр дүн юм болов уу гэж харж байна.

АНУ, БНХАУ-ын хамтарсан “Fujian Ospring Technology& Development” компани нь 20 жилийн түүхтэй, дэлхийн 16 оронд салбар төлөөлөгчийн газартай, дэлхийн усны шинжлэх ухаанд чухал хувь нэмэр оруулж буй компани юм. Тус компанийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авч “Mongolian ospring technology&development” ХХК-ийг 2011 онд байгуулан улмаар 2014 оны 8 дугаар сард “Fujian Ospring Technology& Development” компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерийн эрхийг авснаар дэлхийн нээлтийг монголчууддаа шууд хүргэн, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө 8 жил ажиллаж байна. Ospring брэндийн ус эрдэсжүүлэгч бүтээгдэхүүнүүд нь тухайн хоёр улсын усны шинжлэх ухааны салбарт тэргүүлэх зэрэглэлтэй эрдэмтэн, судлаачдын хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон байгаль орчинд ээлтэй технологи юм. Бид Монголдоо төдийгүй дэлхийн 9 орон руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Нийт 19 аймагт салбараа нээгээд албан ёсны борлуулагчтай ажиллаж байна. Албан байгууллагууд хэрэв сонирхож байгаа бол зөвхөн бүтээгдэхүүн төдийгүй эрүүл хоол, ундны усны зөв хэрэглээ, эрүүл амьдралын дадал зуршлын талаар гээд цогц сургалтыг манай байгууллага өгч байгаа.

-Ospring Mongolia компанийн бүтээгдэхүүний онцлог юу вэ? Усыг хэрхэн эрдэсжүүлдэг вэ?

-Бүтээгдэхүүнүүд маань хүний биед өдөр тутамд хэрэгцээтэй эрдэс минералыг нөхөх, ундны усаар дамжуулан биедээ шингээж авах боломжтой гэдгээрээ ашиг тустай юм. Хүмүүс манай бүтээгдэхүүнийг ус цэвэршүүлэгч гэж буруу ойлгодог. Тийм биш. Ус цэвэршүүлэгч нь хүний биед ашигтай эрдэс минералыг бүгдийг шүүн алга болгоод, хүний биед ашигтай агууламж байхгүй 00 ус болгочихдог. 00 усыг юунд хэрэглэдэг вэ гэхээр эм бэлдмэл найруулахад л ашиглана. Цэвэршүүлсэн ус нь хүний биен дэх эрдэс минералыг сарниулах үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас Хүнсний тухай хуулинд “Савласан буюу нэрсэн усыг хүн өдөрт 1 литрээс дээш хэмжээгээр хэрэглэхийг хориглоно” гээд заасан байгаа. Монгол Улсад өнөөдөр устай холбоотой хоёр стандарт мөрдөгдөж байна. Нэг нь, савласан усны стандарт, нөгөө нь ундны усны стандарт юм. Манай компанийн эрдэмтэн, судлаачид энэ хоёр усны стандартад үндэслээд судалгаа шинжилгээ хийсэн. Өнөөдөр крантаар гоожиж байгаа ус, худгаас авч хэрэглэж байгаа ус нь Ундны усны стандартад хүрэхгүй байгаа. Энэ үзүүлэлт нь өдөр бүр буурч байгаа нь харамсалтай. Тиймээс бидний оруулж ирж байгаа бүтээгдэхүүн нь нэн шаардлагатай хэрэгцээтэй зүйл юм.

Манай бүтээгдэхүүнүүд усыг цэвэршүүлэхээс гадна давхар эрдэс минералаар баяжуулж байгаа нь хамгийн том давуу тал. Манай бүтээгдэхүүн усанд байгаа хлорыг идэвхгүй болгох бөгөөд шүүсэн ус буюу цэвэршүүлсэн усыг эрдэс минералаар баяжуулж байна.

-Анх энэ бүтээгдэхүүнийг хэрхэн гаргаж авсан түүхтэй юм бол?

-Бүтээгдэхүүн нь 2008 онд задарсан патент. Сансарын НАСА агентлагийн нисгэгч нар сансарт 1-2 жилээр удаан хугацаагаар байрладаг. Сансрын нисгэгч нарт энгийн ус өгөөд явууллаа гэхэд очоод муудах учраас шүүсэн ус өгч явуулдаг. Сансрын нисгэгч нар удаан хугацаагаар шүүсэн ус байнга уугаад, хэрэглээд ирэхээр биеийнх нь эрдэс баялаг саармагжиж эхэлдэг ба биеийнхээ эрдэс минералыг гадагшлуулаад алдаад байна гэсэн үг юм. Тэгээд эрхтэн системийн үйл ажиллагаа нь доголдон өвчилж эхлээд байсан учраас энэ хүмүүст хэрэгцээ шаардлагатай эрдэс бодисыг нь яаж өгөх вэ? гэдгийг эрдэмтэд судалсан байна. Үүний үр дүнд, усыг усаар нь сансар руу авч яваад, уухдаа эрдэсжүүлээд хэрэглэх боломжтой шинэ нано технологийг зохион бүтээж үйлдвэрлэсэн байдаг.

-Усыг Ospring брэндийн технологиор эрдэсжүүлсний дараа хүний биед хэрэгцээтэй хэчнээн төрлийн амин дэм, эрдэс минерал агуулагдах вэ?

-Манай бүтээгдэхүүнүүд нь усыг цайраар баяжуулахаас гадна хүний биед хэрэгцээтэй дагалдах 47 төрлийн эрдэс баялгаар баяжуулж байна. Бид нэг үе иодын дутагдал гэж их ярьсан. Иодын дутагдал нь бие болон тархины хөгжилд нөлөөлөөд зогсохгүй, зарим төрлийн булчирхайг гэмтээдэг. Эрүүл мэндийн судалгаагаар нийт хүн амын 60-70 хувь нь эрдсийн дутагдалд орчихсон байна гэдэг дүгнэлт гарсан байгаа. Тиймээс манай компанийн эрдэмтдийн баг судалгаа хийж үзэхэд, өдөр тутмын усандаа хэрэглэж буй эрдэс минералын хэрэгцээ стандартаас хэт доогуур байгаа нь тогтоогдсон. Нарийн судлаад ирэхээр, хүн өдөр тутамдаа 5 бүхэл цайр авах ёстой. Гэтэл ууж хэрэглэж байгаа ундны усанд агуулагдаж байгаа цайрын агууламж 0,03 бүхэл ч хүрэхгүй байгаа нь гол асуудал болж байна. Цайр бол хүний бие дэх эрдэс минерал, эрхтэн систем хоёрын гүүр болж өгдөг. Өөрөөр хэлбэл, хурдасгуур буюу катализаторын үүргийг гүйцэтгэдэг. Мөн хүний биед өдөр тутамд явагдаж байдаг 700 гаруй нэр төрлийн бодисын солилцооны 300 гаруйд нь шууд оролцож байдаг. Хэрвээ хүний бие цайргүй боллоо гэхэд тал эрхтэн систем нь ажиллагаагүй болно гэсэн үг. Тиймээс иргэдийн өвчлөлийн үндсэн шалтгааны суурь нь эрдсийн дутагдал, тэр дундаа цайрын дутагдал байдаг.

-Цайрын дутагдалд орсноор ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Эрэгтэй, эмэгтэй, хүүхдэд цайрын дутагдал харилцан адилгүй илэрдэг. Эрэгтэй хүнд түрүү булчирхайн өвчлөлөөр цайрын дутагдал ихэвчлэн илэрнэ. 20 гаруйхан настай залуучууд хүртэл түрүү булчирхайн асуудалтай тулгарч байна. Эрэгтэйчүүдийн чиглэлийн сайн эмнэлгүүд түрүү булчирхайн өвчлөлийн эмчлэхдээ ихэвчлэн цайрыг чухалчилж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Харин эмэгтэй хүнд тулгуур эрхтэн, үс, арьсаар нь илэрнэ. Үс нь хугарах, халцрах, өнгөө алдах, арьс нь гэмтэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Цайрыг хэрэглэх, олж авах олон хэлбэр байдаг. Гэтэл цайр нь идэвхтэй хэлбэрт байна уу, идэвхгүй хэлбэрт байна уу гэдэг нь бас чухал юм. Цайрын агууламжийг биедээ авах 2-3 арга бий. Нэгдүгээрт, булаг, шандны ус хэрэглэх. Мөн малын хэл, тагнай, сархинагт цайр их хэмжээгээр агуулагддаг. Өдөр тутамд хэрэглэдэг хоол хүнсэнд байдаг ч хангалттай хэмжээнд хүрч чаддаггүй. Эрэгтэй хүн өдөр тутамдаа 15 мг, эмэгтэй хүн 12 мг, хүүхэд 4-10 мг цайр биедээ авах ёстой. Гэтэл өдөр бүр булаг шандны ус хэрэглээд, малын хэл тагнай идээд байх боломжгүй. Иймд манай компани үүнийг орлох бүтээгдэхүүнийг оруулж ирсэн.

-Цайртай ус хэрэглэх нь тураадаг гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн үү?

-Охид бүсгүйчүүдийн нэг сонирхдог зүйл нь энэ. Илүүдэл өөхийг задалдаг. Үүгээрээ маш ашиг тустай. Цайр биед хуримтлагдсан болон, хоол хүнснээс авч байгаа өөх тосыг шатааж өгдөг учраас тураана. Таны биеийн онцлогоос хэр их жин хасах нь хамаардаг учраас Ус эрдэсжүүлэгч бүтээгдэхүүнийг хэрэглэснээр нэмж таргалахгүй. Мөн олон төрлийн ашиг тустай. Цайр үс, хумс, арьсанд шууд нөлөөлнө. Хеликобактерийг тэнцвэржүүлж, бодисын солилцоог 3-4 дахин эрчимжүүлж, биед хуримтлагдсан холестерин болон хоол унднаас авч байгаа өөх тосыг бүрэн задалж шатааж өгдөг. Цээж хорсолд, ходоодны үрэвсэл, нойр булчирхай, түрүү булчирхай, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Цайрын хэрэглээ сайн байх нь ялангуяа хүүхдэд ач холбогдолтой. Учир нь, цайр дутагдсанаар хүүхдийн өсөлт удаашрах, халдварт өртөмтгий болох, суулгалт болон амьсгалын замын өвчний эрсдэл нэмэгддэг.

-Усыг эрдэсжүүлэх, баяжуулах хэчнээн төрлийн бүтээгдэхүүнийг танай компани оруулж ирж байна вэ?

-Усыг эрдэсжүүлэх Цайрын савх буюу Zinc Power, Дээд зэрэглэл, Ус төрөгчөөр баяжуулагч, Витамин С, Гал тогооны ус эрдэсжүүлэгч гээд 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Мөн Нано технологиор бүтээгдсэн Тогоо, Кофе чанагч гэх мэт шинэ үеийн шилдэг технологи бүрийг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Zinc power буюу цайрын хүч бүтээгдэхүүн нь байгалийн ус идэвхжүүлэх процессыг дуурайх ба усны молекулуудыг багасган усыг идэвхтэй амьд шүлтлэгжүүлэх чадвартай. Өөрөөр хэлбэл, найрлагын хувьд байгалийн эрдэс баялагтай булаг шандны устай ижил түвшнийх гэж ойлгож болно. Манай бүтээгдэхүүнүүд крантнаас гарч байгаа усны найрлагыг эрдэс минералаар баяжуулж, булаг шандны ус мэт болгож байна гэсэн үг юм. Кондакт технологийн гол бүтээгдэхүүн нь ус төрөгчийн аяга. Манай компани цаашид илүү шинэ дэвшилтэт технологийг оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ус төрөгчийн аяга нь усыг хасах ионоор баяжуулдаг учраас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Хасах цэнэгтэй ус бол хүний биед маш чухал хэрэгцээтэй. Хасах цэнэгтэй ус хэрэглэснээр ямар нэгэн хавдрын өвчлөлд өртөхгүй гэж эрдэмтэд үзэж байгаа. Дараагийнх нь кофе чанагч байна. Кофе чанагч усыг буцалгаад чанадаг. Гэтэл Кондакт технологийн кофе чанагч нь усыг уураар буудаж кофегоо задалдаг. Мөн нано чиптэй тогоо гэх мэт эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг оруулж ирж байна.

-Гал тогооны ус эрдэсжүүлэгчийг крантандаа суурилуулж шууд хэрэглэх боломжтой юу?

-Тийм. Тосгуурын доод талын крантандаа байршуулаад хэрэглэх боломжтой. Гал тогоо болон ариун цэврийн өрөөнд шууд суурилагддаг бөгөөд ахуйн хэрэглээний усыг ялгаж айл өрх бүрийг эрүүл усаар хангахыг зорьж байна. Усан дахь хлор, нян бактери, зэв, механик болон бактерийн бохирдлыг 100% шүүж цэвэрлэнэ. Мөн усны үнэр амтыг сайжруулж, усан дахь микроб болон бактерийн үржлийг зогсоон зөөлрүүлж, эрдэс бодисын идэвхт чанарыг нэмэгдүүлдэг онцгой үр дүнтэй. Цайрын ионыг 100% шингээж усан дахь хорт нэгдлүүдийн ионуудыг идэвхгүй болгож, усны исэлдлийн эсрэг чанарыг нэмэгдүүлэн эрдэс бодисын идэвхт чанарыг түргэсгэдэг эмчилгээний ач холбогдолтой. Манай бүтээгдэхүүнийг урт хугацаанд хэрэглэж болно. Эрүүл мэнддээ анхаардаг, гэр бүлдээ хайртай хүмүүст зориулсан энэхүү бүтээгдэхүүнийг Хас, Голомт, Худалдаа хөгжлийн банкны лизингээр авах боломжтой. Загвар дизайны хувьд ч, айл гэрт орчин үеийн шинэлэг загвартайгаар хийгдэж байна. Манай бүтээгдэхүүнүүд нь зэвэрч мууддаггүй онцлогтой. Энэхүү бүтээгдэхүүний хамгийн анхны албан ёсны дистрибьютер компани болсон учраас бид давуу эрхтэйгээр анхны үнээрээ зарж байгаа. Тухайлбал, цайраар баяжуулагч савхыг манай компани 80,000 төгрөгөөр борлуулж байхад, Солонгос улсад 120,000 вон, Чех улсад1600 крон, Шведэд 500 крон байх жишээтэй. Тэгэхээр харьцангуй хямд үнээр Монголдоо оруулж ирж худалдаалж байгаа.

-Үйлдвэрээс гарч байгаа савласан цэвэр уснууд нь эрүүл мэндийн хувьд хэр үр нөлөөтэй байдаг вэ?

-Бид аль нэг бизнесийн үйл ажиллагааг буруутган, бүтээгдэхүүнийг нь үгүйсгэхгүй. Сонголтыг иргэд өөрсдөө л хийнэ. Бид өөрийнхөө бүтээгдэхүүний онцлог, давуу талыг иргэдэд ойлгуулахыг чухалчилна. Ерөнхийдөө савласан усны стандартаар савлаж гаргаж байгаа гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ савласан уснуудаас илүүтэй эрдсийн агууламжтай ус байгаа. Түүнийг нь иргэд олж хэрэглэх хэрэгтэй бөгөөд усныхаа тайлбарыг сайн унших хэрэгтэй гэж зөвлөе.

Ярилцсан Т.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top