Албаны машин хувьдаа ашигласан АЛБАН ТУШААЛТНУУДЫГ зарлая

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран энэ сарын 11-нд нэр бүхий таван сургуульд гэнэтийн хяналт, шалгалт хийлээ.  

Сургуулиудын нэрийг дурдвал, “American school” дунд сургууль, “British school of Ulaanbaatar” дунд сургууль, “Орчлон” дунд сургууль, Нэгдүгээр сургууль, Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургууль гээд бүгд ерөнхий боловсролын дунд сургуулиуд байгаа юм.

Эдгээр сургуульд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Засгийн газрын авто бааз, Улаанбаатар төмөр зам, Цагдаагийн ерөнхий газар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг төрийн байгууллагын эзэмшилд байдаг 27 автомашинаар хүүхдээ хүргэж өгч байгааг газар дээр нь баримтжуулжээ. Улмаар дээрх байгууллагын алба хаагчид төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан болох нь батлагдлаа. Энэ бол Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл.

Түүнчлэн төрийн жинхэнэ алба хаагчид албан тушаалд суухын өмнө тангараг өргөдөг. Тангарагт “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн албан ёсоор баталгаажуулдаг байна. Төрийн дөрвөн төрлийн алба байдгаас төрийн захиргааны алба болон төрийн тусгай алба хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж үздэг аж. Гэтэл өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дүрмээ чандлан биелүүлдэг төрийн алба хаагч хэр олон бэ гэдгийг нэг эргэцүүлье.

Төрийн албан хаагчидтай харилцаж, тэднээс үйлчилгээ авдаггүй иргэн гэж үгүй. Тэгвэл таны харилцаж байсан албан хаагчид шударгаар, ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй зан чанараар тантай харилцсан уу гэдгийг саная. Хамгийн түрүүнд төрийн алба хаагчийн харилцаа, хандлагаас албаны үүргээ хэрхэн биелүүлдэг нь харагдах болов уу. Төрийн албаны сонгон шалгаруулалтад хүртэл албан хаагчийн харилцаа, хандлагыг харж шалгаруулдаг уу гэвэл худлаа. Улмаар хандлага, харилцааны доголдолтой зарим албан хаагчийн ачаар өнөөгийн нийгэмд төрийн алба бол “ужгирсан ёс суртахууны доголдолтой, бүдүүлэгчүүд” гэсэн нэрийг зүүхэд хүрлээ. Өндөрт өргөх ёстой эрхэм нэрийг унагаана гэдэг өвөг дээдсийн үед байсан сан бол төрд тэрсэлсэн хэрэг байлтай. Хүүхдээ ажиллаж буй төрийн байгууллагынхаа машинаар сургуульд нь хүргэж өгснийхөө төлөө төрд тэрслээд байх даа яахав дээ гэж бодох нэгэн нь магадгүй бий байх. Гэвч энэ мэт хувь хүний энгийн ёс суртахууны асуудлаас төрийн албаны хүнд суртал, алдаа, оноо эхлэлтэй гэж бодсон юм. Төрийн алба ч гэлтгүй хүнд байх ёстой хамгийн эрхэм чанар бол ёс суртахуун, зөв хандлага, төлөвшил яалт ч үгүй мөн.

ХОЁР ЦАГИЙН ДОТОР АЛБАНЫ МАШИНЫГ ХУВЬДАА АШИГЛАСАН 27 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

Төрийн байгууллагын 27 автомашинаар хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн үйлдэл хоёрхон цагийн шалгалтын үр дүнд илэрсэн. Үүний цаана хэчнээн сургуульд хэчнээн автомашиныг зориулалтын бусаар ашиглаж, төрийн мөнгийг шамшигдуулж байгаа бол. Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээрх шалгалтыг жишээ болгон танд сонирхуулъя.

Тээврийн цагдаагийн албаныхнаар ахлуулсан Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг төрийн байгууллагын автомашинаар хүүхэд сургуульд нь хүргэж өгч байж болзошгүй нийт 42 тохиолдлыг хоёр цагийн хугацаанд илрүүлсэн байна. Эдгээр тохиолдлыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд 16 автомашин төрийн болон төрийн өмчит байгууллагын эзэмшлийнх гэдэг нь илэрчээ.

Мөн “British school of Ulaanbaatar” дунд сургууль дээр хийсэн шалгалтын үеэр нэг иргэн цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлээгүй. Хүүхэд тээвэрлэж явахдаа машины цонхоо онгойлгохгүй, хаалгаа түгжжээ. Автомашин нь хар өнгийн тентэй байсан учраас доторх хүмүүс танигдахгүй байсан юм. Харин шалгалтаар 05-73 УНҮ улсын дугаартай Соната-7 автомашиныг Гаалийн ерөнхий газрын эзэмшилд байдгийг тогтоосон байна. Энэ бол бидний мэдэж авсан эхний мэдээлэл. Жолооч нар нь зугтаж ч үзлээ, булзаж ч үзлээ. Өөр нэг мэдээлэл нь тэдгээр машиныг ЦЕГ, ГЕГ, Улсын дээд шүүх зэрэг газрын удирдлагуудын харьяалалд байдаг гэжээ. Гэхдээ албан ёсоор яг хэнд хамаардаг машиныг хэн, ямар зорилгоор хувьдаа ашиглаж байсныг одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна. 

Шаардлагатай тохиолдолд иргэдийн татварын мөнгийг нэмдэг. Үүнтэй адилаар ёс зүй, төрийн албан хаагчийн тангарагаа зөрчсөн албан хаагчдад ашигласан эд хөрөнгө, үйлчилгээнийх нь төлбөрийг нөхөн төлүүлэхсэн.

Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашигласан алба хаагчдад ёс зүйн хоёр төрлийн хариуцлага хүлээлгэх дүрмийн зохицуулалт байдаг аж. Нэгдүгээрт, уучлал гуйхыг үүрэг болгох, хоёрдугаарт, сануулах арга хэмжээг авна. Харин төрийн албанд ёс зүйн ноцтой зөрчил үүсгэсэн бол албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээг авч болох юм. Цаашлаад зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэдгийг тусгасан байна.

Манай улсын нөхцөлд төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан алба хаагчдад хамгийн эерүү арга хэмжээ буюу сануулах хариуцлагыг хүлээлгэж байна. Үүнийг хариуцлага гэж тооцоход ч хэцүү юм. Тодорхой хэлбэл, манай улсад ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдад дахин зөрчил гаргахгүй шүү, хууль, дүрмээ мөрдөх хэрэгтэй хэмээн сануулаад л болчихдог. Гэтэл алба хаагчдын багахан хэмжээний ёс зүйгүй үйлдэл шийдэгдэхгүй яван явсаар даамжирдаг тохиолдол бишгүй. Тэгвэл энэ удаа зөрчил гаргасан нь тогтоогдсон, ёс зүйн зөрчил гаргасан, албаны машин хувьдаа ашиглаж байгаад үйлдэл дээрээ баригдсан төрийн албан тушаалтнуудыг нэрийг ил тод, нийтэд нээлттэй зарлаж яагаад болохгүй гэж. Магадгүй тэгвэл бусдад нь ядаж айхгүй ч гэсэн аягүй гэгчээр сургамж болох ч юм уу. Оймсондоо авлигын мөнгөө нуусан төрийн албан хаагчийг илчилснээс хойш ядаж л авлига авбал "оймсдуулах" юм байна гэсэн айдас, хүйдэс төрсөн л байлгүй. 

Зарим орны хувьд төрийн алба хаагч ёс зүйгүй байна гэдэг нь улс орны гадаад имижид хүртэл нөлөөлөхөөр том асуудал. Ойрын жишээ хэлэхэд, 2016 онд Токио хотын Засаг дарга хувийн зуслан руугаа төрийн албаны машинаар явсан учраас албан тушаалаасаа бууж байсан юм.

Дашрамд сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сараас Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэж, төрийн албыг улс төрөөс ангид байлгах, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдыг иргэдийн оролцоотойгоор ил тод мэдээлдэг болсон. Тиймээс иргэд албаны машиныг хувьдаа ашигласан төрийн албан хаагчаас эхлүүлээд ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдын талаар нээлттэй мэдээлэх бүрэн эрхтэй.

Төрийн байгууллагуудын эзэмшилд УБУ, УБҮ, УНҮ, УНО, УБӨ, УБЗ, УБЧ гэх мэт улсын дугаарууд багтдаг аж.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэний гоидол (66.181.190.234) 2023 оны 10 сарын 20

ЦEГ-т: Бян Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга гэх Ганбат байнга цагдаагийн албхны авто машинаар аав ээж эхнэр хүүхдээ зөөдөг, зах орж гэр орны хүнсийг зөөдөш, шоуддах үeд унахд яваад л байдаг...бараг эгнэ залуу 10 гаруй жил ийм байдалтай төоийн машин тээргийг бeнзиныг өөрийн хувийн ажил гэр бүлийн гишүүд нв унсаар байна..хэн ч энэ хүнд боль гэж хэлж чаддаггүй ..тэтгэвэрт гарах нас нь болсон ч тэтгэвэртээ ч явахгүй ар тал нь ЦEГазрын газрын дарга нар хамгаалдаш, даюуу эрх олгодог гэсэн....тоогой хоосон хийж гигүүлж байгаа ч ажил байхгүй, суудлын бөглөс зайлуулаач

0  |  0
зочин(202.9.43.85) 2019 оны 11 сарын 15

Машин дүүрч бидний татварын мөнгө манай улсын нэрээр авсан зээлийн мөнгийг хэдэн зуун сая, тэрбумаар нь авч шамшигдуулсан хүмүүсийн учрыг нь олоочээ. Хүүхэд хүргэсэн машины хойноос хөөцөлдөөд байхаар уг нь зөв шүү. Гэхдээ томуудыгн ь хаячихаж болохгүй.

1  |  0
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
МАН сөнөтүгэй.(103.111.68.3) 2019 оны 11 сарын 14

МАН өөрсөддөө мөнгө төлж дарга болсон улсдаа арга хэмжээ авч чадахгүй нь тодорхой.

0  |  0
мах(103.111.68.3) 2019 оны 11 сарын 14

Миеэгийн шахаас болох ИНЕГ-дарга Л.Бямбасүрэн ,санхүүгийн газрын дарга Нямсүрэн нарын машин байсан шүү.

0  |  0
махан толгой(103.111.68.3) 2019 оны 11 сарын 14

Махан толгой Оюун-Эрдэний өөрийнх шахсан 60 тэ рбумын даргын машин байсан шдээ.Бэлээхэн Хууль дүрэм байсаар байтал арга хэмжээ авахгүй гэх маягийн юм яриад байсан.

0  |  0
зочин(202.9.43.85) 2019 оны 11 сарын 14

Дара нар иргэддээ зөв үлгэр дууриал үзүүлмээр . Тэд хот дотор том жип хэдэн зуун сая төг үнэтэй машин унах даан ч шаардлаггүй, агаарыг бохирдуулаад. Хот дотор хямд үнэтэй жижиг машин унаж болохгүй юу. Манай улс өөрснөө үйлдвэрлэхгүй байж, машин, унаа, хувцасаараа гайхуулж уралдахаа одоо болимоор юм. Нэг үеэ болоход бас ч үгүй юм үзэж, нүд тайлж байнадаа. Орк царайлаад байх шаардлаггүй юм.

1  |  0
Ах(66.181.161.8) 2019 оны 11 сарын 14

Шуларга л байцгаая л даа гэж

1  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 11 сарын 14

ард түмний татварын мөнгөөр зулбагасагануудаа зөөхийг нь болиулаачээ

1  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 11 сарын 14

ард түмний татварын мөнгөөр зулбагасагануудаа зөөхийг нь болиулаачээ

1  |  0
Батхүү(202.126.89.244) 2019 оны 11 сарын 14

Ард түмний татварын мөнгийг өөрийн юм шиг дураар зарцуулах юм одоо хэрэв намайг цагдаа зогсоох юм бол хэзээч хаалгаа цонхоо онгойлгохгүй бид яагаад адилхан байж болдоггүй юм тэр машинд хар тамхи ч байсаг м бил тэр явуул гэсэн дарга нь хэн юм бол

1  |  0
Saraa(192.82.75.104) 2019 оны 11 сарын 14

Davarsan novshnuudiig uildel der n bariad zarlah n zuv,huuhduud n ch gsen omgolon yvdgaa bolitsgoo,iim zurchil zunduu bga shuu,albanii mashinaar huuhdee zuunu tsaashlaad bayrhaj ydsan avgai nar n delguur horshoo hesne bodit unen shuu bugdii n tsegtsel albanii ajilaa oligtoihon hiij chadahgui bjiij shivshig ymaa guilgachinguud

1  |  0
Top