Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаа эхэлж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр өглөө. Нийслэлийн удирдлагууд хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаатай танилцсан байна. Ингэхэд хүүхдийн зургаан зуслангийн үйл ажиллагаа жигдэрсэн байсан аж. Харин үлдсэн долоон зуслангийн амрагчдаа хүлээж авах бэлтгэл 80 орчим хувьтай байгаа гэнэ. Юутай ч бэлтгэлээ бүрэн хангасан зуслангууд энэ сарын 10-наас эхлэн нэгдүгээр ээлжийн амрагчдаа авах аж. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн зуслангийн эмч, багш нарыг сургалтад хамруулжээ. Хүүхдийн зуслангийн нэгдүгээр ээлжинд бага ангийн хүүхдийг 90-100 мянга, дунд, ахлах ангийнхныг 100-110мянган төгрөгөөр амраах юм байна. Үүнээс гадна хотын зүгээс амьжиргааны түвшин доогуур айлуудын хүүхдийг зусланд амраах аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )