Өнөөдөр "Voice"-хамтлагийн дуучин Ч.Эрдэнэжаргалын төрсөн өдөр. Сонирхолтой нь тэрээр ердөө төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүйгээс гадна сүйдтэй бэлэг ч авч байгаагүй гэнэ. Найз нөхөдтэйгээ ганц нэг пиво ууж байснаас бялуу зассан ширээний ард сууж байснаа санахгүй байгаа түүний төрсөн өдрөөрөө авсан өвөрмөц сонин бэлэгт ээжийнх нь бэлэглэсэн хул дүүрэн тараг ордог гэнэ шүү. Хоолой, хөдөлмөр, хүсэл тэмүүллээрээ нэгдсэн "Voice" хамтлагийн гурав байгуулагдсан цагаасаа үзэгч олныг байлдан дагуулж чадсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-д болсон 27 дахь удаагийн "Хаврын баяр" олон улсын урлагийн наадамд амжилттай оролцон, гран при шагнал хүртсэн "Voice" хамтлагийн гурав дор бүрнээ л өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой, чадварлаг дуучид билээ. Төрсөн өдөр тэмдэглэх ч яахав, тоглолт уран бүтээлийн л олз арвин байвал болох нь тэр.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )