Жулиан Ассанжийн хүчингийн хэргийг хаажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Шведийн прокурорын газар 2010 “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн эсрэг үүсгэсэн хүчингийн хэргийг хаажээ.

WikiLeaks сайтад АНУ, Британи болон бусад улсын засгийн газрын нууцын зэрэгт хамаарах сая сая баримт бичиг, Иракийн дайны тухай материалууд зэргийг нийтэлж байсан 48 настай Ассанж өдгөө Лондонгийн Белмарш шоронд хоригдож байгаа юм.

Анх 2010 онд хоёр эмэгтэй Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгаж, Шведэд түүний эсрэг хэрэг үүсгэж байсан. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны наймдугаар сард дуусжээ. Жулиан Ассанж өөрөө үүнийг удаа дараа үгүйсгэж байсан юм.

2012 онд Жулиан Ассанжид Эквадорын элчин сайдын яам орогнол олгож, тэрбээр долоон жилийн турш тус элчин сайдын яамны байранд орогнож байсан. 2019 оны хавар Эквадорын шинэ Ерөнхийлөгч Ленин Морено түүний орогнох эрхийг хассаны дараа Британийн цагдаа Ассанжийг баривчилсан бөгөөд Сазерк дүүргийн хатан хааны шүүх Ассанжид шүүхийн захирамжийг зөрчсөн гэж 50 долоо хоногийн хорих ял оноосон.

Ассанжийг шилжүүлэн өгөх хүсэлтийг АНУ-ын тал тавиад байгаа ба түүний өмгөөлөгчид АНУ түүнд бүх насаар нь хорих ял оноож  болзошгүй гэж мэдэгдээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top