МИАТ: Онгоцонд үзлэг хийсэн, ослын буулт хийгээгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн МИАТ ТӨХК-ийн онгоц өнөөдөр /2019.11.21/ өглөө "Чингис хаан" нисэх буудлаас хөөрөөд удалгүй эргэж буулт хийсэн байна.

Тус онгоц зорчигчдоо 07:30 цагт суулгаж эхэлсэн ба хөөрсний дараа онгоцны дугуй эвхэгдээгүй тул "Чингис хаан" нисэх буудалд ослын буулт хийсэн гэх мэдээлэл ирсэн юм. 

Энэ талаар МИАТ компанийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золжаргалаас тодруулахад “Агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт явуулах шаардлагатай болсон учраас буцаж буусан. Түүнээс ослын буулт хийгээгүй. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(110.49.7.2) 2019 оны 11 сарын 21

Dugui evhegdehgui ergen buuj shalgasan bna,harin huraagdsan dugui buuhgui bol ih ersdel auyltai

0  |  0
Top