МИАТ-ын онгоц 5 цаг саатсаны дараа Бээжингийн чиглэлд хөөрлөө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 дугаартай МИАТ ТӨХК-ийн онгоц өнөөдөр /2019.11.21/ өглөө "Чингис хаан" нисэх буудлаас хөөрөөд удалгүй эргэж буулт хийсэн билээ.

Онгоцны дугуйн хэсэгт техникийн үзлэг хийн аюулгүй байдлыг хангаж, 13:43 минутад Бээжингийн чиглэлд хөөрсөн талаар МИАТ компаниас мэдээллээ.

Тус агаарын хөлөг нь “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 08:01 цагт хөөрсний дараа онгоцны техникийн үзлэг газарт хийх шаардлага гарсан тул тус нисэх буудалд 08:42 цагт эргэж газардсан. Түүнээс хойш 11:00 цагт хөөрөхөөр төлөвлөсөн ч онгоц эргэж газардсанаас хойш ийнхүү 5 цаг саатсаны дараа хөөрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top