Х.Баттулга: Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийгээгүй ч урагш хагас алхлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлон баталгаажууллаа. Монголын ард түмэн, олон нийт, парламентын гишүүд 11 жилийн турш идэвхтэй хэлэлцсэн Үндсэн хуулийн өөрчлөлт ийнхүү баталгаажив.

Энэ удаагийн парламент чуулганы болон байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа, 105.9 цаг хэлэлцэж, УИХ-ын гишүүд төслийн танилцуулгыг орон нутагт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал авсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлон баталгаажуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.


Монголчуудаа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ёсчлон баталгаажууллаа. 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төсөл өргөн барьжээ.

Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлт дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох, улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах ёсгүй юм. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч олигарх цөөнхийн эрхшээлд автсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй.

 Бид сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Жалга, довын төлөөлөл хэвээр байх үзэл санаа нь амь бөхтэй зуурч үлдсэн. Гэхдээ чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид дахиад найман жил хүлээх билээ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн шаардлага цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдан, зохицуулах чадвараа бүрэн алдах, энэ нь олон нийтийн зүгээс эрсдэлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ. Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ.

Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй, сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч мартаж болохгүй. Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх, хойч үеэ хойш нь чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн тул ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулж байна.

Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай! Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай.  


ҮНДСЭН ХУУЛИЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЛӨӨ

 

  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
     
  • Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
     
  • Шүүхийн сахилгын хороо ажиллана.
     
  • Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
     
  • УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
     
  • Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
     
  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
     
  • Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
     
  • Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
     
  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
     
  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
     
  • Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
     
  • Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
     
  • УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Укө(203.91.115.46) 2019 оны 11 сарын 27

ЯМАР ЗӨВ ГОЁ ХЭЛЭВЭЭ ХАГАС ГЭЖ ОНОЖ ХЭЛЖЭЭ БАЯР ХҮРГЭЁ

0  |  0
zochin(64.119.19.236) 2019 оны 11 сарын 26

Алхмаар байж таны өмнөөс ЗЭ дурак хэлж хориг тавиулаад лай болох юм.

0  |  0
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
mongol hun(182.160.37.93) 2019 оны 11 сарын 26

MONGOL HUMUUS JARGAH BOLTUGAI GEJEE, UUND ITGEH MONGOL HUN BAINA UU, TA NAR L MONGONII ASUUDALGUI JARGAJ BAINA DAA, ARD TUMEN UR ZEEL, NOOVSH GEJ, BUGDIIG N 20 OND BUU SONGO, ARD TUMEN MIN SERTSGEE, 20 OND UHAANAAR SONGO, MONGOOR BISH, BIDONOOR BISH, 20000 AVAAD AMIDRALAA SUIRUULJ BAIGAAGAA OILGO

0  |  0
Top