Австрали улс БНХАУ-аас тагнуулч оруулсан эсэхийг шалгаж байна

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 26

БНХАУ-ын Засаг захиргааны дэмжлэгтэйгээр Австрали улсад тансаг зэрэглэлийн машины борлуулагч ажилтай Бо Заог тагнуулч байсан байж болзошгүй хэргийг Австралийн тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал Бо Зао гэгчид БНХАУ-ын Засгийн газар Мельбурн хотын сонгуульд өрсөлдөхийг даалгаад 680 мянган ам.долларын урамшуулал өгөх санал тавьжээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон энэ хэргийг үнэхээр ноцтой асуудал дагуулна гэдгийг мэдэгдээд нэн даруй хэргийн үнэ мөнийг олж тогтоохыг даалгаад байна. Хятад нь Австралийн гадаад худалдааны томоохон түнш юм. Одоогоор БНХАУ-ын зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top