ҮАБЗ-өөр Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Төрийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.11.28/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн “Мэдээллийн аюулгүй байдал” гэх нэн чухал сэдвээр төрийн байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон явдал болохыг онцлон тэмдэглээд, хэлэлцүүлэгт амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top