Засгийн газрын өнөөдрийн /2019.02.27/ хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын талаарх Засгийн газрын 2016.09.09-ны хуралдааны материалыг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэр гаргасан билээ. Уг материалд тухайн үеийн аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас “Эрдэнэт” үйлдвэрийн давуу эрхээсээ татгалзаж, "Монголын зэс корпораци"-д худалдах талаар танилцуулга хийсэн тухай мэдээллээс эхлээд олон чухал баримт байгаа аж.
“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар яг одоо Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж байна. ҮАБЗ-өөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар төр засгийн зүгээс нэгдсэн ойлголттой байх үүднээс асуудлыг системтэй авч хэлэлцэн, тус үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг авч хэлэлцэх юм байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан байж болзошгүй гэж Засгийн газраас хардаж байгаа. Түүнчлэн өмнө нь болсон шүүх хуралдааныг авлигын асуудалтай холбогдсон гэж үзэх үндэстэй” гэсэн юм
Сэтгэгдэл ( 1 )
Шумуул, чихмэл хоёр авилгал өгөхдөө асар их дадлага туршлагатай болсон гэсэн. Шүүх авилгал авсан нь гарцаагүй. Гүүх хуулийн эсрэг, тэр тусмаа ҮХЦ-ийн шийдэрийн эсрэг шийдвэр гаргана гэдэг бол шүүх гагцхүү хуульд захирагдана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн эрхийг нь хасч шоронд явуулан хэргийг шинэ нөхцөл байдлаар эхлүүлэх хэрэжгтэй боллоо. Хамааралгүй этгээд гэж мэдүүлсэн хулгайч нарыг энэ заалтаар нь хариуцлага хүлээлгэхэд хангалттай байна. Эднээс авилгал авсан этгээдүүд тухайбал 2 эрдэнэбат яандаа.