Монгол Улсын Засгийн газраас БНАСАУ-ын Пёньян хотноо Монголын үлэг гүрвэлийн олдвороор тусгай үзэсгэлэн гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэр гаргасан байна.
Үлэг гүрвэлийн үзэсгэлэнд 16 багц олдворыг толилуулах бөгөөд үүний нэг багц нь /Завролоф үлэг гүрвэлийн хэлхээ яс/ нь түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад орсон байна. Мөн “Ноцолдож байгаа хоёр үлэг гүрвэл”, “Эвэрт үлэг гүрвэлийн үүрэндээ байгаа 15 зулзага” олдворын хуулбар болон бусад эх олдворыг дэлгэн үзүүлэх аж.
Сэтгэгдэл ( 2 )
үлэг гүрвэлийнхээ эх олдворийг гадаадад алдаад хуулбараа аваад тэнэж явах ч гэж, соёлын сайд барилга байшин энэ тэр гэж байхаар хосгүй олдворуудаа эргүүлж авчирмаар юм
khoid solongostoy khamtarch ajillasan yawdal ni saaral jagsaaltand orokh neg shaltgaan bolsnyg martchikhsan l yum baykhdaa