Австралид зул сараар халдлага үйлдэхийг завдсан хүмүүст ял оноов

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Австралийн шүүх 2016 онд зул сарын баярын үеэр халдлага үйлдэхээр бэлтгэж байсан нь тогтоогдсон гурван хүнд олон жилийн хорих ял оноожээ. “ABC” телевизийн мэдээлснээр Абдулла Чаарани болон Ахмед Мохамед гэгч этгээдүүдэд 38 жилийн ял, Хамза Аббаст 22 жилийн хорих ял оноосон байна.

Халдлага үйлдэхийг завдсан хүмүүс “Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн гар хөл гэнэ. Тэднийг 2016 оны арван хоёрдугаар сард баривчилсан билээ. Гэмт этгээдүүд өөрсдийн гараар хийсэн дэлбэрэх төхөөрөмж, галт болон хүйтэн зэвсэгтэй байжээ. Тэд галт тэрэгний буудал, талбай болон сүмд халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top