Та хэдий хэр мөнгө, баялаг, эд хөрөнгө хүсдэгээ мэдэх үү. Зарим найз маань хөгшрөхдөө тэрбумтан болсон байхыг мөрөөддөг бол нөгөө хэсэг нь дансандаа ЗО сая доллар, эсвэл зүгээр л хангалттай хэмжээний мөнгөтэй байхыг хүсдэг гэдэг. Гэтэл зарим хүн үхсэний дараах амьдралд итгэж, хөгшрөхдөө нэг их мөнгө хүсдэггүй. Учир нь хэт их мөнгө хураасан хүн түүндээ хоргодож, диваажин, эсвэл там руу явж чадахаа байчихдаг. Мөн их мөнгө гай дагуулдаг хэмээн боддог. Тиймээс оршуулгын ёслолоо хийхэд л хангалттай мөнгө байхад өөр зүйл хэрэггүй гэж ярьцгаадаг. Харин зарим хүн их мөнгө хурааж, үр хойчдоо өвлүүлж, тэдний ирээдүйг баталгаатай болгох хэрэгтэй гэдэг. Гэхдээ эцсийн дүндээ энэ төдийлөн оновчтой мөрөөдөл бус юм. Учир нь мөрөөдөл ч гэсэн таны бодож, ярьж, хүсч буйг мэдэрч, түүнийг биелүүлэхийн төлөө ажилладаг. Тиймээс таны бодол, хүсэл тэр тодорхой байх ёстой. Гэхдээ хамгийн гол нь та эхлээд чухам юу хүсч байгаа, мөрөөдөл тань танд ямар утга учиртай, түүний үр ашиг, муу тал зэргийг сайтар эргэцүүлж, шийдэх хэрэгтэй. Ингэж чадвал та мөрөөдлийнхөө, ялангуяа санхүү, мөнгө, эд хогшил, баялгийн талаар бодитой, амьдралд тулгуурласан ч бай, шашин, мухар сүсгийн үүднээс ч гэсэн алдахгүй, зөв шийдвэр гаргана. Гэхдээ туйлын үнэн, зөв гэж байдаггүйтэй адил хүн бүр мөнгөний талаарх ойлголт болон мөрөөдөлд өөр өөрөөр ханддаг.Тиймээс мөнгөний талаар өөрийн гэсэн бодол, мөрөөдөлтэй болсны эцэст хэдий хэмжээний эд баялагтай болохыгоо шийдвэрлэ.
Zindaa.mn.
Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )