Галт уулын дэлбэрэлтийн улмаас хүний амь үрэгдсэн хэргийг шалгана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Шинэ Зеландын цагдаагийн газар Уайт Айлэнд арлын галт уул дэлбэрсэн нөхцөл байдлыг шалгахаар болжээ. Байгалийн гамшгийн улмаас таван хүн амиа алдаж, найман хүн ор сураггүй алга болоод байна.

Шинэ Зеландын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жон Тимсийн мэдээлснээр, Уайт Айлэнд аралд хүмүүсийг амь насаа алдахад хүргэсэн нөхцөл байдлыг шалгах гэнэ. Галт уул дэлбэрэх мөчид арал дээр Их Британийн хоёр, Германы дөрөв, Австралийн 24, Шинэ Зеландын тав, БНХАУ-ын хоёр, Малайзын нэг, АНУ-ын есөн иргэн, нийт 47 хүн байсан байна.

Арлаас 34 хүнийг тээвэрлэж авчраад байгаа бөгөөд таван хүн амиа алдаж, 31 хүн түлэгдэж, бэртжээ. Сураггүй алга болоод байгаа найман хүнийг амиа алдсан гэж таамаглаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top