Нефтийн үйлдвэр байгуулах ажлыг МАН эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулагдсан зургаан байнгын хороо идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаа Эдийн засгийн байнгын хороо “Газрын тос тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор өргөн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт газрын тос импортлогчид, олборлогчид, боловсруулах үйлдвэрлэлийн төслийнхөн, төр засгийн холбогдох албаныхан, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцжээ. Ингээд нээлттэй хэлэлцүүлгээр нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар тодорхой шийдвэртэй алхмуудын талаар ярилцсан байна. Газрын тос нь ямар ч улс орны хувьд улс төр, эдийн засгийн амин чухал асуудал. Гэтэл Монгол Улс нь шатах, тослох материалын хэрэгцээгээ ОХУ-аас бараг 100 хувь импортолж байгаа нь эдийн засгийн хувьд гадаад зах зээлээс хараат байдалтай болгосон. Улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой асуудлыг шийдвэрлэхийн тулд газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажлыг МАН эхлүүллээ гэдгийг энэ үеэр албан ёсоор зарлаж, улс төрийн шийдвэр гаргахаар болсон байна. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт чиглэл өгөхөөр болов. Энэхүү шийдвэрийн үр дүнд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top