Уул уурхайн мэргэжлийн холбооноос төрд ЗӨВЛӨМЖ хүргүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 21

Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодоос эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд зөвлөмж гарган, хэрэгжүүлэхийг уриалсан байна. Эрдэс баялгийн чиглэлийн мэргэжлийн 25 холбоо нэгдэж, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийг байгуулсан ба эрдэс баялагийн салбарын үйлдвэрлэлийн үр өгөөж, бүтээгдэхүүний чанар, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад мэргэжлийн холбоод нэгдсэн зохион байгуулалттайгаар төрийн байгууллагатай хамтран ажиллах, улмаар төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулан гүйцэтгүүлэх зорилгоор ажиллаж байгаа аж.

Уг зөвлөмжид:
 

  1. Салбарын төрийн захиргааны байгууллагууд эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодыг геологийн болон уул уурхайн гэж төрөлжүүлэн нэгтгэх асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэх,
  2. Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулах замаар төрийн ажлын ачааллыг багасгах алхам хийх,
  3. Мэргэжлийн холбоодтой хамтарч салбарын шаардлагатай хууль, дурэм, журам, стандартыг боловсруулах ажлыг эрчимжүүлэх,
  4. Эрдэс баялгийн салбарын нэгдсэн стратеги, бодлогын судалгааны ажлыг мэргэжлийн холбоод,эрдэм шинжилгээний байгууллага төлөөллийг оролцуулан зохион байгуулах,
  5. Мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, зэрэг дэв олгох эрхийг геологийн болон уул уурхайн холбоодод нь хариуцуулах эрх зүйн баримт бичгийг гаргаж, өмнөх шийдвэрийг нягтлан үзэж, сайжруулах арга хэмжээ авах,
  6. Олборлох, боловсруулах үйлдвэр хүлээн авах улсын комисс ажиллахын өмнө мэргэжлийн холбоодоос шинжээчийн баг гарч ажиллан дүгнэлт гаргасны үндсэн дээр улсын комисс ажиллаж байх, комисст мэргэжлийн холбоодын төлөөллийг түлхүү оруулж хэвшүүлэх, комиссийн ажиллахжурмыг нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулах,
  7. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээчийг мэргэжлийн холбоодтой хамтран томилдог зарчимд шилжих талаар журамд нэмэлт өөрчлөлт оруулах,
  8. Уурхай, үйлдвэрүүдийн техник, технологийн үйл ажиллагаанд үзлэг хийж түвшинг тогтоох, аудит хийх журмыг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах,
  9. Салбарын чиглэлээр олон улсын чанартай үзэсгэлэн, яармаг, хурал, зөвлөгөөнд мэргэжлийн холбоодыг түлхүү оролцуулахад анхаарах,
  10. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөлд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулахад анхаарах,
  11. Мэргэжлийн холбоод;
  12. Мэргэжлийн холбоод мэргэжлийн чиглэлээрээ нэгдсэн зохион байгуулалтанд орж ажиллах, зохион байгуулалтын арга хэмжээ авах,
  13. Салбарын багц дүрэм, стандартуудыг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулж батлуулах ажлыг төрийн захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр эхлүүлэх,
  14. Эрдэс баялгийн салбарын стратеги, бодлогын баримт бичгийг боловсруулах, түүний урьдчилсан судалгаа шинжилгээний ажлыг олон улсын аргачлалын дагуу гүйцэтгэх,
  15. Үйлдвэрлэлд техник, технологи, инноваци, менежмент, шинэчлэл стандартыг салбарын онцлогт тохируулан нутагшуулахад мэргэжлийн зөвлөмжөөр хангаж, хамтран ажиллах,
  16. Салбарын бүтээгдэхүүний өөрийн өртөг, зардлын тооцоо боловсруулах,
  17. Гадаад улс орны болон олон улсын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  18. Шинээр баригдах болон ажиллаж буй уурхай, үйлдвэрүүдэд зураг төслийн компаниудтай хамтран зохиогчийн хяналт тавих, барилга байгууламжийн ажлын явцад техникийн аудит, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд технологийн аудит хийх үйл ажиллагааг хариуцан эхлүүлэх,  
  19. Олборлох, боловсруулах үйлдвэрийн зураг төслийн норм, стандартыг боловсруулж,хэрэгжүүлэх,
  20. Уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг чанарын өндөр түвшинд гаргах бодлого, зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжих,
  21. Нийтэд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг зөвөөр тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх,
  22. Зөвлөмжийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг төрийн захиргааны байгууллагууд болон мэргэжлийн холбоод хамтран хэрэгжүүлж, хагас жил тутам дүгнэж ажиллах зэрэг саналуудыг тусгасан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Тэнэг хүн буян хийж байгаа хүнийг шүүмжилдэг

0  |  0
Zochin(66.181.188.131) 2020 оны 02 сарын 25

Агуу юм энгийнээс

0  |  0
цахиур(103.57.95.35) 2019 оны 12 сарын 22

хэрэг биш болж байгааг мэдрээд намчингууд бүх салбарт чимээгүйхэн аль хэдийн төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодууд байгуулаад ажиллаад эхэлсэн байна шүү

0  |  0
Zochin(64.119.24.178) 2019 оны 12 сарын 21

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

0  |  0
Top