Байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэлийн “Мон-30” загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобусыг энэ сарын 26-аас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар болжээ.
Энэ оны аравдугаар сард үйлдвэрлэгчдийн зүгээс “Мон-30” загварын хоёр ширхэг цахилгаан автобусыг нийслэлд хүлээлгэн өгөөд байсан юм. Тэгвэл ирэх долоо хоногт нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах шийдвэрийг хотын удирдлагууд гаргажээ.
Энэ талаар тус автобусыг үйлдвэрлэгч “Монгол машин” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Жаргалсайхан “Мон-30 цахилгаан автобуснуудыг нийтийн тээврийн Ч-1 буюу Энхтайваны өргөн чөлөөн дээр ажиллуулах шийдвэр гаргасан хотын удирдлагуудад талархаж байна. Алтан зам нь өлзийтэй байж, араасаа олон зуун мянган дүүтэй болох ерөөл өргөж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Жаргалсайхан инженерт баяр хүргэе. Мөдхөн Монгол улс өөрийн хэрэгцээний автобусаа бүрэн хангаад гадаадад автобус экспортолдог орон болно. Бас сансрын хөлөг хийх зураг төсөл дээр ажиллаж бна. Монгол орон олон улсын сансрын судалгааны төв болно.
Unuudur automashinii neg uildver 1-minutand 1-automashin uildveriin shugamnaas garj bna. Neg udurt 1500 automashin gesen vg. Bid 6-sar xujaa autobusnii selbeg ugsaraad 2-autobus gargasan bna. Tegeed asaaj chadaxgvi baina geed medeend garsan. Neg ugsarsan autobusnii une 500- gaad saya tugrug gesen baisan. Iim uneer japan, koria, china xaanaas ch shine belen uildveriin batalgaatai autobus avna daa. Tegeed bodoxoor automashin uildverlegch gedeg uur asuudal shvv dee. Yamar ch tootsoo alga.
Ter acem nereer baahan avtobus oruulj ircheed teriigee gargaachee ta nar