Монголд 2011 оны эхний дөрвөн сард 13600 хүн халдварт өвчин туссан байна. Үүнээс цусан суулгаар өвчлөгчдийн тоо 125-аар нэмэгдсэн тоо гарчээ. ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлснээр таван хошуу малын махаар сальмелёз, цусан суулга, бруцеллёз, боом зэрэг халдварт өвчин үүсгэгч дамждаг байна. Иймд эрүүл ахуйн шаардлага хангасныг батлах лабораторийн шинжилгээний бичигтэй, хяналтын газрын байцаагчийн дүгнэлттэй мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд анхааруулав. Ямар чийглэгтэй хэдэн градус бүхий орчинд байгаагаас хамааран махны хадгалах хугацаа нь өөр байдаг аж. Тухайлбал, 12 градус, 95-98 хувийн харьцангуй чийглэгтэй нөхцөлд үхрийн махыг найман сар, хонь, ямааны махыг зургаан сар хадгална. Чийглэг багасах тусам хадгалах хугацаа багасдаг байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )