Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэр, зургадугаар багт энэ сарын 7-8-нд шилжих шөнө боомын халдвар гарч гурван үхэр үхжээ. Малын гоц халдварт боом өвчин гарсантай холбоотой сумын Засаг даргын захирамж гарч, халдварын голомтод ойролцоох бүсэд дэглэм тогтоож, мал эмнэлэг, ОБГ-ын ажилтнууд 14 хоногийн турш ажиллахаар болсон байна. Одоогоор 70 үхрийг вакцинжуулаад байгаа аж.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )