Байгаль орчинд ээлтэй, үндэсний үйлдвэрлэлийн “Мон-30” загварын том оврын хоёр ширхэг цахилгаан автобус өнөөдрөөс /2019.12.25/ нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ. Энэ оны аравдугаар сард үйлдвэрлэгчдийн зүгээс “Мон-30” загварын хоёр ширхэг цахилгаан автобусыг нийслэлд хүлээлгэн өгөөд байсан юм. Тэгвэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах шийдвэрийг хотын удирдлагууд гаргаснаар ийнхүү нийслэлийн иргэдэд цахилгаан автобус үйлчилж эхлэв.
“Мон-30 цахилгаан автобуснуудыг нийтийн тээврийн Ч-1 буюу Энхтайваны өргөн чөлөөнд хөдөлгөөнд оролцож байна. Цахилгаан автобусыг Монгол Улсын зөвлөх инженер Д.Жаргалсайхан захиралтай “Монгол машин” ХХК үйлдвэрлэн гаргасан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Өшөө олныг явуулж Машин үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж олгох хэрэгтэй. Хятад,Солонгос,Украйн, Казахтаны их засварын автобусуудыг өндөр үнээр шахаж дундаас нь хувийн ашиг хонжоо олж ирсэн луйврын сүлжээг таслах цаг болсон шүү