Давосын чуулга уулзалтыг аюултай гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару аюулгүй байдлын үүднээс Давост болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад очихгүй гэдгээ мэдэгджээ. “UOL”-д мэдээлснээр тэрбээр “Дэлхий дахинд аюулгүй байдлын асуудал байна” гэж мэдэгдсэн байна.

Бразилын Ерөнхийлөгчийн ярьснаар Давос руу явах нь үйл явдал олон улсын тавцанд хэрхэн өөрчлөгдөх нь эрсдэлтэй гэнэ.

Түүнчлэн өмнө нь Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен маргааш буюу нэгдүгээр сарын 8-нд Еврокомиссын тусгай хуралдаан зарлахыг уриалсан билээ. Энэ нь Ирак болон Ираныг тойрсон нөхцөл байдал хурцадсантай холбоотой юм.

Швейцарын цаст Давос хотод жил бүр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдог билээ. Форумд дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд, улс төр, бизнес, техник технологийн салбарын томоохон төлөөлөгчид оролцдог юм. Швейцарын эдийн засагч Клаус Швабын санаачилгаар 1971 онд анх зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top